Монгол улс: Орон нутгийн анхан шатны боловсролын сургуулийн чанарын сайжруулалт

2014.4.11



Хөдөөгийн боловсролыг дэмжих төсөл нь 2007-оос 2013 оны хооронд Монголын хөдөөгийн нийт 383 анхан шатны боловсролын сургуульд 3560 номын санг байгуулжээ. Сургууль бүр 160-аас дээш ном хүлээн авсан бөгөөд үүний үр ашгийг нийт 130,000 сурагчид хүртсэн байна. Үүнд орон нутгийн 4144 багш, 383 сургуулийн захирлуудыг сургалтанд хамруулжээ. Мөн 95 үндсэн сургууль болон 178 сургагч багш нараас бүрдсэн орон нутгийн мэргэжлийн хөгжлийн сүлжээг байгуулсан.

Сорилт

2006 онд Монгол улсын Засгийн газар болон боловсролын салбар нь Зөвлөлтийн дэмжлэгээс салж, коммунизмын уналтаас үүдсэн үйл явц сэргэх үедээ байсан юм. Тухайн үед Засгийн газар нь боловсролын салбарын төрийн зарцуулалтыг хамгаалахаас гадна 1990 оны дундуур болсон сургуулийн элсэлтийн уналтыг дахин сэргэхээр чармайн ажиллаж байв.

Боловсролын салбарын захиргааны ажилтан болон багш нарын чадавхийг сайжруулж, өрсөлдөөнийг бий болгох замаар Монголын ерөнхий боловсролыг чангатгахыг дэмжсэн Засгийн газрын ерөнхий мөрийн хөтөлбөр нь боловсролын асуудлыг нэн тэргүүнд тавьсан байна.

Ядуурлыг гол тодотгож буй зүйл нь боловсролын доод түвшин бөгөөд чанартай боловсрол эзэмшихэд хязгаар тавьж буй гол хүчин зүйл нь ядуурал байгааг засгийн газар мэдэж байсан. Иймд, боловсролын салбарт хөрөнгө оруулах нь маш их ач холбогдолтой юм. Яагаад гэвэл тухайн салбарыг сайжруулснаар ядуурлын үе дамжсан шилжилтийг эвдэж, Монгол улс 2015 он хүртэлх Мянганы хөгжлийн зорилтод хүлээсэн үүргээ биелүүлж чадах юм.

Хандлага

Тус төсөл нь сурагчдыг чанартай сурах материалаар хангаж, мэргэжлийн сүлжээг ашиглан багш нарын ур чадварыг сайжруулах замаар Монголын анхан шатны боловсролын сургуулиудын чанарыг дээшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан.

Үүнийг дараахь зүйлээр дамжуулан амжилттай хэрэгжүүлэв:

  1. Орон нутгийн сургуулиудад номын санг бий болгож, үүнд цэцэрлэг, оюутны байр болон албан бус боловсролын төвүүдийг хамруулах;
  2. 1 дүгээр ангийн сурагчдын тавилга, 1-5 ангиудыг номын тавиураар хангах замаар орон нутгийн сургуулийн сурах нөхцөл байдлыг сайжруулах;
  3. Багш нарын багшлах стратегийн сайжруулалт, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн арга зүйч, сургуулийн захирал, менежер, номын санчдыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  4. Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан уншлагын арга хэмжээг гэртээ болон сургуульдаа тогтмол явуулж байхыг сурталчлан дэмжих.

Хүүхдэд эвтэй, тохирсон ангийн номын санг нэвтрүүлснээр хүүхэд, багш, эцэг эхчүүд боловсролын үйл явцад илүү хамтын оролцоотой болсон.


" Бид урьд нь босоод анги дотроо явж болдоггүй байсан. Анги зугаатай газар байгаагүй. Одоо бид чөлөөтэй хөдөлж, харилцан ярилцдаг болсон. Бид даалгавар дээрээ хамтран ажиллаж байгаа. Энэ нь надад таалагдаж байгаа. "

Жаламжав

гэж Дадал сумын анхан шатны боловсролын сургуулийн 3-р ангийн сургач

Үр дүн

2007-оос 2013 оныг хүртэл:

  • Монгол улсын орон нутгийн нийт 383 ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангиудад 3560 номын санг байгуулсан.
  • Сургууль бүр 160 ном хүлээн авч, нийт 130,000 сурагчид үр ашгийг нь хүртсэн.
  • 4144 орон нутгийн багш, 383 сургуулийн захирал сургалтанд хамрагдсан.
  • 95 үндсэн сургууль, 178 сургагч багш нараас бүрдсэн орон нутгийн мэргэжлийн хөгжлийн сүлжээг байгуулсан.
  • Дотоодын зохиолч болон орчуулагдан хэвлэгдэж гарсан олон улсын хэвлэлүүдээс бүрдсэн  хүүхдийн 200 шинэ зохиол дотоодын зах зээл дээр нийлүүлэгдсэн.
  • Сурагчдын сэтгэн бодох чадвар, өөрсдийн амьдралын туршлагыг тусгасан сурагчдын бичсэн 200,000 “бяцхан ном”.
  • 10,000 ширхэг “том ном”-ыг хэвлүүлэн, ангид ашигласан. Тус ном нь  сурагчдын унших хүслийг нэмэгдүүлж, сонирхлыг нь татах зорилгоор өөрсдийн номын сан дахь зохиолуудын эмхэтгэлүүд байдаг бөгөөд уг номыг сургууль өөрсдөө боловсруулан гаргасан.
  • 2000 оюутан Олон улсын цахим хүүхдийн номын сангийн Монгол хувилбартай серверт холбогдсон нөүтбүүк хүлээн авсан.
  • Төсөлд хамрагдсан бүх ангийн сурагчдын долоо хоногийн уншлагын цаг 100%-иар нэмэгдсэн.
  • Цахим номын санд зорилуж 10 сургуульд нийт 125 ширхэг компютерийг нийлүүлсэн.
  • Багш нар бусад сургуулийн багш нартай уулзаж, зөвлөгөө, заавар авах боломжоор хангасан.

" урьд нь унших дургуй байсан хүүхэд одоо номын санд бүтэн өдөр суудаг болсон. Тэд ном унших зуршилд автсан байна! "

Н.Энхпүрэв

Мөрөн сумын анхан шатны боловсролын сургуулийн багш

Банкны хувь нэмэр

ОУБ нь орон нутгийн сургуулийн багшлалт, сургалтын чанарыг сайжруулах, сургуулийн чанар, үр дүнгийн үндэсний хяналт, төслийн удирдлага, үнэлгээний зардлыг санхүүжүүлэхээр $4.86 сая ам. долларын грант олгосон. Мөн, 2008 онд тусгайлан хүүхдэд зориулагдан хийгдсэн нөүтбүкийг тараахад $1.0 сая ам.долларыг нэмж олгосон.

Түншүүд

Олон улсын цахим хүүхдийн номын сан нь уг төслийн хүрээнд маш их амжилттай хэрэгжиж  237 ширхэг Монгол номыг уг системээр дамжуулан үнэгүй унших боломжтой болсон юм. ОУЦХНС шууд дэмжлэгээр дамжуулан ОУЦХНС-ын дотоодод ашиглах хувилбарыг интернэтийн сүлжээгүй  орон нутгийн 2 сургуульд суурилуулж, инернэтийн сүлжээнд холбогдсон газруудад тус номын сангийн Монгол хувилбарыг нээлттэй болгох хэд хэдэн амжилттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.

Мөн, Монголын бичиг үсэгт тайлагдах байдлыг дэмжих зорилгоор тус номын санг хэрхэн ашиглах талаар хэд хэдэн семинарыг ОУЦХНС-ээс зохион байгуулсан юм.

Цаашид хэрэгжүүлэх

ХБД төсөл нь Монгол улсын ерөнхий боловсролын суурь нь болж чадсан. Засгийн газар болон Банк хамтран багш нарын сургалтыг өргөжүүлсэн, сургуулийн цагийг уртасгахад тусламж үзүүлэх, сургуулийн өмнөх уншлагын үнэлгээ болон сургуулийн өмнөх математикийн үнэлгээг хамруулсан,  ХБД төслийн амжилтан дээр дөрөөлөн үргэлжлэх шинэ төслийг боловсруулж байна.

Төслийн өвөрмөц загвар болон түүний дараалсан амжилт нь бусад улс орнууд өөрсдийн ерөнхий боловсролын загварыг уг төслөөр дамжуулан өөрчлөх сонирхлыг нь татаж чадсан байна. ХБД нь Шинэ Гвинейн улсад мөн үүнтэй адил загварчлагдсан ХБД төслийг тухайн улсын засгийн газрын шаардлагын дагуу ХБД ШГ нэрийн дор хэрэгжүүлж байна.

Үр ашиг хүртэгч

 “Бид урьд нь босоод анги дотроо явж болдоггүй байсан. Анги зугаатай газар байгаагүй,” гэж Дадал сумын анхан шатны боловсролын сургуулийн 3-р ангийн сургач Жаламжав хэлэв. “Одоо бид чөлөөтэй хөдөлж, харилцан ярилцдаг болсон. Бид даалгавар дээрээ хамтран ажиллаж байгаа. Энэ нь надад таалагдаж байгаа.”

Мөрөн сумын анхан шатны боловсролын сургуулийн багш Н.Энхпүрэв хэлэхдээ төслийн шугамаар ирүүлсэн номуудын тусламжтайгаар сурагчид нь ном унших дуртай болсон гэж байв. Түүнчлэн “урьд нь унших дургуй байсан хүүхэд одоо номын санд бүтэн өдөр суудаг болсон,” хэмээн тэр хэлэв. “Тэд ном унших зуршилд автсан байна!”


Image
130,000
Чанартай сургалтын материал орон нутгийн анхан шатны боловсролын сургуулийн 130,000 сурагчидад нээлттэй боллоо.


төсөл атлас



Welcome