Зургаан настай Үүрийнцолмон охин Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг. Түүний эцэг эх нь малчид бөгөөд тэднийх амьжиргааны гол эх үүсвэр болсон малдаа бэлчээрийн сайныг хайн жилдээ 3-4 удаа нүүдэллэдэг. Ингэж нүүдэллэж амьдардаг учраас эцэг эх нь Үүрийнцолмонг цэцэрлэгт явуулах боломжгүй байсан юм. Энэхүү төслийн тусламж ирэхийг хүртэл тэд охиноо сургуульд ороод бусад хүүхдүүдээс хоцрох вий гэж их санаа зовнидог байсан юм.