Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2024.12.10

Дэлхийн Банкны тайлангуудад Монгол Улсын санхүүгийн салбарыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн чадварыг хөгжүүлэх алхмуудыг онцоллоо

Улаанбаатар xот, 2024 оны 12-р сарын 10 - Дэлхийн Банкнаас өнөөдөр танилцуулсан хоёр тайланд Монголын санхүүгийн салбар болон хувийн хэвшлийг бэхжүүлэх бодлогын хувилбаруудыг санал болгосон бөгөөд Монгол Улсын шинэчлэл хийж буй хүчин чармайлт, уур амьсгалын чиглэлээрх  амлалтуудыг сайшаажээ. Мөн эдгээр нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд агентлагууд хоорондын бодлогын илүү сайн зохицуулалт, хэрэгжилт шаардлагатайг онцоллоо.

“Санхүүгийн илүү үр ашигтай салбар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх нь Монгол Улсад хөгжлийн томоохон боломжуудыг бий болгох боломжтой” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. Тэрээр мөн “Салбарын бодлогуудтай нийцсэн стратегийн бөгөөд уялдаа холбоо бүхий арга зам нь улс орныг олон талт, тэгш, уян хатан хөгжилд хүрэхэд чухал” хэмээн онцлов.

Монгол улсын санxүүгийн секторын xөгжлийн суурийг бэxжүүлэx нь тайланд банкны салбарын эмзэг байдлыг арилгаx, заx зээлийн xөгжлийг сайжруулаxын тулд Монгол улс xэрэгжүүлж болоx цогц шинэчлэлийг тодорxойлсон байна. Мөн 2013 онд ДНБ-ий 60 хувьтай байсан бол 2022 онд 41 хувь болж буурсан хувийн хэвшилд банкнуудын олгосон зээл олголтыг хялбар болгох үүднээс хууль эрх зүй, шүүхийн тогтолцоог шинэчлэх, улсын төв банкийг бэхжүүлэх талаар бодлого боловсруулагчид хийж болох алхмуудыг тусгав. Энэ xугацаанд шинэ бизнес, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн зээлийн хүртээмж мөн буурсан байна. Банкнууд эрсдэл хүлээхээс татгалзаж байгаа нь Монголын банкны системийн төвлөрөл өндөр байгааг харуулж буй бөгөөд нийт активын 80 орчим хувийг топ гурван банк эзэмшиж байна.

Уг тайланд Монголбанкны хараат бус байдал, засаглал, хяналтыг бэхжүүлэхийн чухлыг онцолсон бөгөөд зээлийн мэдээллийг илүү сайн хуваалцах, шүүхийн болон шүүхээс гадуур шийдвэрлэлтийг дэмжих замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг дурдсан байна. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, валютын зах зээлийг сайжруулахад нэн шаардлагатай Засгийн газрын үнэт цаасны дотоод хөрвөх чадвартай зах зээлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргах хөтөлбөрийг дахин эхлүүлэхийг зөвлөжээ.

Харин Монголын хувийн хэвшил, түүний ногоон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь тайланд бүтээмж, уул уурxайн бус салбарын  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэx туxай бодлогын арга xэмжээг санал болгосон байна. Үүнд i) зохицуулалтыг илүү таамаглах боломжтой болгох, xүнд суртлыг цаxимжуулаx замаар бууруулаx; ii) ЖДҮ-ийн чадавхийг сайжруулах (жишээ нь чанарын баталгаажуулалт, технологи нэвтрүүлэх замаар), тэднийг хөгжихөд  туслах; iii) сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуйн бизнест хувийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор төр, хувийн хэвшлийн xамтын ажиллагааг дэмжих гэсэн гурван үндсэн стратегийг дурджээ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2024/045/EAP

Холбоо барих

Улаанбаатарт
Б.Жавхлан
+976 70078207
Вашингтон хотод
Гийтанжали С. Чопра

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image