Өнгөрсөн жилд бүсийн хэмжээнд нийт 25 сая хүн хэт ядуугийн зовлонгоос ангижирчээ.
2006 оны 11 сарын 14 - Дэлхийн банкнаас жилд 2 удаа эрхлэн гаргадаг Зүүн Азийн бүсийн эдийн засгийн сүүлийн тоймоор тус бүсийн эдийн засаг нь 2006 онд ядуурлыг бодитой бууруулснаар сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн эдийн засгийн хүчтэй өсөлтийг хэвээр хадгалж байна. Гэхдээ ерөнхий зураглалын хүрээнд шилжилтийн болон шинээр аж үйлдвэржсэн эдийн засагтай орнуудын өсөлтийн түвшин буурах хандлагатай байна. Энэ байдал нь 2006 оны АНУ-ын эдийн засгийн бууралт, түүнтэй уялдан үүсч буй Зүүн Азийн бүсийн экспортын хэмжээ багасаж байгаагаас хамааралтай юм.
Эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулах нь: Зүүн Азийн бүсийн эдийн засгийн тойм тус бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2006 онд 8%-д хүрэх магадлалтайг харуулж байна. Энэхүү өсөлт нь тус бүсийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд үргэлжилж буй эдийн засгийн өсөлтийн хоёр дахь шат нь юм. Урьдчилсан байдлаар бүсийн хэмжээнд өдөрт 2 ам доллар болон ба түүнээс доогуур орлоготой хүн амын тоо 2006 онд ойролцоогоор 550 сая (бүсийн нийт хүн амын 29,3%) болтолоо буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 2005 оноос хойш ядуурал 1,5% -аар буурсан буюу бүсийн хэмжээнд нийт 25 сая хүн хэт ядуурлаас ангижирсан байна.
Хятад улсын эдийн засгийн өсөлт 10% байгаа нь тус бүс нутгийн ДНБ-ий өсөлтийн гол үндэс болж байна. Нийт бүс нутгийн хүрээнд үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад нөлөөлсөн нийтлэг хүчин зүйл нь экспортын хүчтэй өсөлт юм. 2006 оны эхний хагас жилийн хугацаанд түлш, шатахууны үнэ болон дотоодын зах зээлийн хүүгийн түвшин өндөр байсан , мөн бусад хүчин зүйлсүүд нь дотоод хэрэглээ болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь орон бүрт ихээхэн ялгаатай байхын үндсэн шалтгаан болж байна. Төсвийн санхүүгийн байдал сайжирч, төсвийн өрийн түвшин буурсан нь төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнд төсвөөс ихээхэн мөнгө зарцуулах болжээ.
“Бүсийн хэмжээнд шатахууны болон хүүгийн ханшны өсөлтийг бид үргэлжлэн харах болов уу. Энэхүү байдал нь дотоодын хэрэгцээг бэхжүүлэх, сул экспортыг оролоход сайн.” гэж Дэлхийн Банкны Зүүн Азийн бүсийн ерөнхий эдийн засагч Хөми Харастэмдэглэн хэлэв.
Хятад улс ба бүс нутаг хоорондын худалдаа: Тоймоос үзэхэд тус бүсийн улсуудын хоорондох худалдаа хурдтайгаар өссөөр байгаа боловч ихэнхи нь хязгаарлагдмал буюу тухайн хэсэг нутаг болон тодорхой бүтээгдэхүүнийн хүрээнд байсан хэвээр байна. ”Сүүлийн 10 жилд Хятад улс АНУ болон Япон улсыг Зүүн Азийн экспортын гол чиглэл болгож чадсан” гэж энэхүү тоймыг бичигч Милан Брамбат хэлжээ. “Хэдийгээр бүсийн экспортын барааны 2/3-г боловсруулан өндөр хөгжилтэй орнууд руу экспортолдог ч гэсэн Хятадыг бүс нутгийн хүрээнд дэлхийн зах зээлээс илүү ач холбогдолтой гэж авч үзэх нь учир дутагдалтай юм.” гэж Милан Брамбат тэмдэглэв.
Эдийн засгийн тоймоос үзэхэд Зүүн Азийн гадаад валютын нөөц 2 трл ам доллар гаруй болон нэмэгдэж байгаа бөгөөд үүний хагасыг нь Хятад улс эзэмшиж байна. Бүсийн урсгал дансны илүүдэл нь 2006 оны сүүлийн хагаст 300млрд ам доллар гаруй болж өссөн нь гадаад валютын энэ их нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэхэд нөлөөлж байна. Гадаад хөрөнгө оруулалтын цэвэр урсгал байнга нэмэгдэж, 2006 оны 2 дугаар улирлын байдлаар 101 млрд ам долларт хүрсэн байна. Нөгөө талаар бүсийн орнуудаас гарч байгаа хөрөнгийн болон санхүүгийн цэвэр урсгал нь бүсийн хүүгийн түвшинд нөлөөлж, энэ нь одоогийн байдлаар АНУ-ын хүүгийн түвшингээс доогуур байгаа болон Зүүн Азийн бүсийн оршин суугчдийн эзэмшиж буй гадаад хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байна.
Удаан хугацааны чиг хандлага- Тоймд дурьдагдсанаар Зүүн Азийн бүс илүүтэйгээр дундаж орлоготой бүс болж байна. 2010 оны эхээр Вьетнам улс дундаж орлоготой орны түвшинд хүрэхэд тус бүсийн 10 хүний 9 нь дундаж орлоготой оронд амьдрах юм. Гэвч энэ байдлаас зарим нэг хүндрэлтэй буюу шинээр шийдэх асуудлууд урган гарч байна. Яалангуяа яаж энэ баялгыг зөв зохистой удирдах вэ гэсэн асуудалд анхаарахыг бүсийн эдийн засгийн тойм сануулж байна. Зүүн Азийн бүсийн хөгжиж буй орнууд дах тэгш бус байдал өссөөр байгаа нь зөвхөн хүн амын орлогын хэмжээнд биш мөн нийт хүмүүс сурч боловсрох болон бусад суурь үйлчилгээнд хамрагдах боломжоор хэрхэн хангагдаж байгаа нь хүн амын дунд ихээхэн ялгаатай байгаа нь хамаатай.
Хэдийгээр дэлхий даяар болон бүс нутгийн хүрээнд үйл ажиллагаа амжилттай харилцан нэгдэн, уялдаж байгаа боловч Зүүн азийн олон орнуудад дотоодын интеграц маш сул хөгжиж байна. Энэхүү асуудлыг шийдэхэд хэт төвлөрөлт буюу хотжилт, үйлчилгээг олон түмэнд хүргэх, авилгал болон нийгмийн бүлгүүдийн хамтын байдалд илүү анхаарал тавин ажиллах шаардлагатай байна.
Залуучуудад хөрөнгө оруулах нь- Энэхүү тайлан нь Зүүн Азийн бүсэд амьдарч байгаа 450 сая залуучуудын асуудлыг тусгайлан авч үзэж, эдгээр залуучуудыг хэрхэн ирээдүйн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгох талаар хэлэлцсэн байгаа. Энэ хүрээнд залуучуудыг сурч боловсрох болон ажиллах боломжоор сайн хангах нь маш өгөөжтэйг тэмдэглэсэн.
Зүүн Азийн эдийн засгийн тоймыг бүрэн эхээр нь болон Монгол улстай холбогдох мэдээллийг авахыг хүсвэл Та дараах вэб хуудаст зочилно уу!