ӨГҮҮЛЭЛ

Монгол улсын эдийн засгийн улирлын тойм - 2013 оны 11 дүгээр сар

2013.11.06


Image


Хураангуй

Бодит салбарын хөгжил

  • Монгол улсын эдийн засаг 2013 онд дахин хоёр оронтой тоонд байхаар байгаа боловч эрсдэлд өртөмтгий хэвээр байна.
  • Дэлхийн банк дөрөвдүгээр сарын эдийн засгийн тоймын үед хийгдсэн таамаглалаа (13 хувь) бууруулж 2013 онд 12.5 хувь болгон, БНХАУ-ын өсөлт суларсан, уул уурхайн салбарт сэргэлт таамаглаж байснаас удаан байгааг илэрхийлэн өөрчиллөө.

Инфляци

  • Инфляци нэг оронтой тоонд хадгалагдаж байгаа боловч сүүлийн саруудад инфляцийн дарамт өсч байна.
  • Энэ оны эхэнд үндэсний хэмжээнд инфляцийн түвшин тогтвортой байсан боловч 8 дугаар сард 9.4 хувьд, 9 дүгээр сард 9.9 хувьд хүрч өслөө.

Төсвийн байдал ба хэтийн төлөв

  • Төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал хэвээрээ байгаа бөгөөд Чингис бондын орлогын томоохон хэсэг нь төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг, голчилон МУХБ-аар дамжуулан хийж байна.
  • Томоохон хэмжээний төсвөөс гадуурхи зарцуулалтын улмаас төсвийн бодлого 2003 онд хүчтэй тэлэх хэвээрээ байгаа ч төсвийг сайжруулах төлөвлөгөө гаргасан нь илүү тогтвортой төсвийн зам руу чиглэсэн эерэг алхам боллоо.

Мөнгөний болон банкны салбар

  • Мөнгөний бодлогын удирдлагууд энэ оны эхэнд зээлийн өсөлт сул байсныг даван гарах зорилгоор 2013 онд мөнгөний хүчтэй сулруулах бодлогыг хэрэгжүүлж байна.
  • Мөнгөний суларсан бодлого нь сүүлийн саруудад зээлийн өсөлтийг хурдасгаж байна, ялангуяа барилга болон орон сууцны салбарт өссөн байна.
  • Зээлийн өсөлтийн одоогийн энэ огцом өсөлтөд мөнгөний бодлогын удирдлагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Гадаад салбар

  • Төлбөрийн тэнцлийн дарамт улам нэмэгдэж байгаа нь ГШХО-ын урсгал буурч байгаа, уул уурхайн экспорт сул хэвээрээ байгаа энэ эдийн засагт улам том асуудал болж байна.
  • Валютын ханшны саяхны огцом хэлбэлзэл нь төлбөрийн тэнцлийн нэмэгдэж байгаа дарамтыг бууруулах, хөрөнгийн шинэ дотогшлох урсгалыг татахад чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого хэрэгтэйг илэрхийллээ.

Ерөнхий үнэлгээ болон бодлогын зөвлөмжүүд

  • Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед одоогийн суларсан эдийн засгийн бодлогууд нь тогтвортой бус бөгөөд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.
  • Монгол улсын эдийн засаг нь гадаад эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдалд өртөх байдал улам нэмэгдэж байх талтай.
  • Өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогуудыг эдийн засгийн тогтвортой байдалд чиглэсэн болгон өөрчлөх шаардлагатай байна.
  • Төсвийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн чангалж, төсвийн орон зайг дахин бүрдүүлж эхлэх хэрэгтэй.
  • Төсвийн бодлого “сайн зарцуулахад” чиглэгдэх ёстой.
  • Мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой. 
  • Банкны тогтолцооны хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалтын орчинг үргэлжлүүлэн сайжруулах. 

Api
Api

Welcome