Г.Өлзийбаяр нь 2020 он гэхэд Монгол улсын ДНБ-ий гуравны нэг хувийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж буй Оюу Толгой зэс, алтны уурхайд ахлах усны шинжээчээр ажилладаг. Түүний ажлын нэг хэсэг нь уурхайн бүсэд 300 метрээс гүнд усны хайгуулын өрөмдлөг хийх ажил байдаг. Тэрээр “Бид газрын гүнд байгаа усархаг давхаргыг дээр байрлаж буй гүехэн усны нөөцүүдээс тусгаарлаж хаадаг. Ингэснээр газрын гадаргын ойролцоо байх гүехэн ус нь аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байж чадна” хэмээн өгүүлсэн юм.
Монгол улсад асар хурдтайгаар өсөн нэмэгдэж буй уул уурхайн бизнес нь тухайн бүсэд нутаглаж буй зэргэлдээх хот суурин, ан амьтан болон малчид, хүн амын усны нөөцийг багасгахгүйн тулд тэрбээр энэхүү ажлыг хийж байгаа юм.
Маш ихээр хайж олсон ашигт малтмалын асар их нөөц нь тус улсын эдийн засгийг жилд 17 хувиар өсгөж байгаа хэдий ч өнөөдөр улсаа хөгжүүлэх болон байгаль орчноо хамгаалах ажлыг тэнцвэртэйгээр явуулах шаардлагатай байгааг Өлзийбаярын адил Монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
"Монголчууд бид нүүдлийн соёл, шашин, уламжлалт ёс заншлыг өвөг дээдсээсээ уламжлан өвлөн ирсэн билээ. Өвөг дээдэс маань бидэнд байгаль эхээ хайрлаж, хүндэлж байхыг зааж сургасан. Хэдийгээр уул уурхай нь Монгол улсыг хөгжүүлэх гол салбар боловч эдийн засаг хөгжиж, амьжиргааны түвшин сайжрахын хирээр байгаль орчны асуудлууд хурцаар улам өргөн хүрээнд тавигдаж байна” хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны (БОАЖЯ) Дэд Сайд Ч.Жаргалсайхан хэлсэн юм.
Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Дэлхийн Банк Монгол улсын Засгийн газартай хамтран 2005 онд Нидерландын Засгийн Газраас санхүүжүүлсэн Байгаль Орчны Шинэчлэлтөслийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Тус сангийн ерөнхий зорилт нь Монгол улс дахь байгаль орчин болон байгалийн баялгийн менежментийг бэхжүүлэхэд оршиж байсан.
Үр дүн
Итгэлийн сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаануудыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2012 оны 2-р сард дуусгахаар төлөвлөж байна. 2005-2006 онд хэрэгжсэн нэгдүгээр үе шат нь гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд үүнд:
- Байгаль орчин болон байгалийн баялгийн менежментэд зориулсан мэдлэг, мэдээллийн үндэс суурийг бий болгож, түүнийг ахиц (буюу бууралт)-ыг хэмжих жишиг болгон ашигласан.
- Хөтөлбөрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан нь тус улсын хэмжээнд байгаль орчны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн юм.
- Байгаль орчны мэргэжилтнүүдийг тоог нэмэгдүүлсэн
- Тус улсын хэмжээнд тулгараад буй байгаль орчны олон асуудлуудыг ач холбогдлоор нь ангилан шийдвэрлэх арга хэмжээ авахад нь БОАЖЯ-д туслалцаа үзүүлсэн
Хоёрдугаар үе шат (2007-2011 он)-нд Монгол улс дахь байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан. Энэхүү үе шатанд хүрсэн томоохон үр дүнгээс дурьдвал:
- Хайлт бүхийвэбэд суурилсан байгаль орчин болон байгалийн баялгийн менежментийн мэдээллийн санг Монгол болон Англи хэлээр үүсгэсэн
- NEMO-той холбоотой асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү өргөн сурталчилсан
- Улсын болон орон нутгийн түвшинд байгаль орчны үйл ажиллагаануудад зориулсан жижиг төслийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн
- 2012-аас 2021 хүртэлх хугацааны тэргүүлэх зорилтуудыг хамарсан стратеги болон үндэсний хөтөлбөрийг гаргасан