Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдэл зориулсан удирдамж:
Доорхи материалуудыг бүрдүүлж ирүүлнэ үү.
- Зурган бүтээлүүд (дээд тал нь нэг уран бүтээлч бүтээлээ оролцуулж болох ба 2D бүтээлүүдийн өргөн н 190см, урт нь 228см хэтрэхгүй байх)
Зураг бүрт дараах мэдээллүүдийг хавсаргасан байх шаардлагатай.- Уран бүтээлч/зохиогчийн нэр
- Бүтээлийн сэдэв
- Бүтээсэн он
- Бүтээсэн арга барил
- Хэмжээсүүд (см болон кг-аар)
- Уран бүтээлийг тайлбарласан 300-с доош үгтэй тайлбар болон сэдэвтэй хэрхэн уялдаж байгаа талаарх өгүүлэмж
- Бүтээлчийн 1 хуудас товч намтар
*гэрэл зураг болон бусад тоон дүрслэлийг бага нягтралтай зургийн файл (jpeg формат) хэлбэрээр илгээж болно. Хөндлөн хэмжээсийн шаардагдах дээд хэмжээ - 1920 пиксель, босоо хэмжээсийн дээд хэмжээ - 1080 пиксель, нарийвчлал - 300 dpi., зургийн файлын дээд хэмжээ - 2 МБ байна.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтийг цахим болон ердийн шуудангаар хүлээж авна.
Цахим шуудангийн хаяг: artprogram@worldbank.org
Ердийн шуудангийн хаяг:
The World Bank Group Art Program (MSN MC 1-109)
1818 H Street NW
Washington, DC 20433
USA
Хүсэлт хүлээн авах хугацаа
Гүйцэд бөглөсөн маягтуудыг 2019 оны 2-р сарын 28-ны өдрийн 23:59 цаг (орон нутгийн цагаар) хүртэл хүлээн авна. Цахим шуудангаар явуулсан хүсэлтийн хувьд дээрхи заасан цагаас өмнө artprogram@worldbank.org хаяг руу илгээнэ. Ердийн шуудангаар ирүүлж буй хүсэлт мөн дээрхи заасан өдөр цагаас өмнө шуудангийн тамга даруулж илгээсэн байх ёстой.
Харилцаа холбоо
Материалаа явуулсан уран бүтээлч бүрт материалуудыг хүлээн авсан гэсэн цахим захидлыг илгээнэ. Зөвхөн бүтээл нь шалгарч үзэсгэлэнд тавих болсон уран бүтээлчид дараагийн цахим захиаг явуулна.
Зохиогчийн эрх
Үзэсгэлэнд оролцсон урлагын бүтээл бүр тухайн уран бүтээлчийн өмч хэвээр байна. Хэрэв дэлхийн Банк болон аливаа гадны түншлэгч байгууллага бүтээлүүдийг болон тэдгээрийн зургийг энэхүү үзэсгэлэнгээс гадуур ашиглахыг хүсвэл тухайн уран бүтээлчээс урьдчилан зөвшөөрөл авах ба уран бүтээлчийн нэрийг заавал дурьдах үүрэг хүлээнэ.
Үзэсгэлэнд тавигдахаар шалгарсан бүтээлүүдийн зургийг үзэсгэлэнгийн каталог, сурталчилгааны материал (зурагт хуудас, урилга), мөн түүнчлэн сургалтын зориулалттай материалуудад хуулбарлан ашиглaх боломжтой. Арилжааны бус, сургалтын материалуудын хувьд уран бүтээлч эсвэл түүний төлөөний хүн нь Дэлхийн Банкны Урлагийн хөтөлбөр болон гадны түншлэгчдээс хуулбарлан ашигласны төлбөр эсвэл роялти төлөхийг шаардaх боломжгүй.
Сонгон шалгаруулах хороо
Бүх оролцохыг хүсэгчдийн материалуудыг хүлээн авсны дараа олон улсын төлөөлөл болсон шүүгчид орчин үеийн урлагын төлөөллүүд жижиг дунд үйлдвэрлэл шинийг санаачлагч болон Монгол улсын төлөөллүүд 2-р сарын сүүлээр шалгаруулж үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг зарлана. Сонгогдсон уран бүтээлчид 3-р сарын эхээр сонгогдсон бүтээлүүдийн талаар мэдээллийг хүлээн авах болно. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийн хязгаарын тоо байхгүй. Энэхүү шийдвэр нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн материалуудын чанар болон дэглээчийн сонгосон сонголт дээр үндэслэнэ.
Үзэсгэлэнгийн бүтэц
Шалгарсан бүтээлчдийн бүтээлүүд Дэлхийн Банкны урлагын хөтөлбөрийн газраас зохион байгуулах нэг сэдэвт үзэсгэлэнд дэлгэгдэх болно. Энэхүү үзэсгэлэн нь 2019 оны 04 дүгээр сард нээлтээ хийх бөгөөд АНУ-н Вашингтон ДиСи хотод байрлах дэлхийн банкны үндсэн цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэн нь 2 сар орчим үргэлжилнэ. Бүтээлүүдийн тайлбар уран бүтээлчийн замнал болон олон улсын хөгжилд уялдсан Дэлхийн банкнаас нийтлэх үзэсгэлэнгийн товхимол дагалдана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн уран бүтээлчийн үндсэн үүрэг нь үзэсгэлэнг зохион байгуулах ажлын үеэр Дэлхийн Банктай харилцаж түншлэх, Банкны зүгээс тавих хүсэлтүүдэд цаг тухайд нь хариу өгөх явдал юм.
ДЭЛХИЙН БАНКНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
Зээлийн гэрээ
Үзэсгэлэнд тавигдахаар сонгогдсон бүтээлүүдийг Дэлхийн Банк руу түр зээлийн гэрээний үндсэн дээр илгээх болно. Ингэхдээ бүтээлийг “зээлийн гэрээний” маягтын гарын үсгээр баталгаажуулна. Зээлдэгч (Дэлхийн Банкны Урлагийн хөтөлбөр) нь ямар нэгэн түрээсийн төлбөрийг үзэсгэлэнд бүтээлээ гаргасны төлөө төлөхгүй.
Худалдан авалт
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хувиараа худалдан авах сонирхолтой галерэй, хувь хүн, холбоодууд хүсэлт тавьж болох юм. Энэ тохиолдолд дэлхийн банкны урлагын хөтөлбөрийн газар худалдан авахаар хүсэгчийг уран бүтээлчтэй холбож өгнө. Худалдах худалдан авах гүйлгээ Дэлхийн Банкнаас гадуур хийгдэнэ. Дэлхийн Банкны урлагын хөтөлбөрийн газар ямар нэг төлбөр нэхэмжлэхгүй.
Даатгал ба урьдаас мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсэхэд:
Дэлхийн Банк үзэсгэлэнд тавигдахаар сонгогдсон бүтээлүүдийг Вашингтон ДиСи дахь Дэлхийн Банкны үндсэн цогцолборын байранд шилжигдэн ирэх үес нь эхлэн үзэсгэлэн үргэлжлэх хугацааны туршид даатгалд хамруулна. Уран бүтээлч нь өөрийн бүтээлүүдийн Вашингтон ДиСи хүртэлх ба буцааж тээвэрлэх үеийн даатгалыг өөрөө хариуцна.
Төлбөр
Дэлхийн Банк бүтээлүүдийн үзэсгэлэнд суурьлуулах зардлыг хариуцана. Дэлхийн Банк нь уран бүтээлчдэд ямар нэг шимтгэл, төлбөр төлөх боломжгүй. Гэрэл зургийн бүтээлийн хувьд Дэлхийн Банк нь өөрийн тоног төхөөрөмж, нөөц бололцоог ашиглан тухайн бүтээлийг үзэсгэлэнд зориулж хэвлэх, жаазлах зардлыг төлөх болно. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг Вашингтон ДиСи рүү илгээх, мөн буцааж илгээх зардлыг хариуцна.
Сурталчилгаа
Дэлхийн Банк нь түншлэгч байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллaж энэхүү үзэсгэлэнгийн сурталчилгааг Дэлхийн Банкны хөтөлбөрүүдэд зөвшөөрөгдсөн ердийн журмын дагуу хийнэ.
Хэвлэмэл материалууд
Дэлхийн Банк нь хэвлэх үзэсгэлэнгийн товхимолын дизайныг өөрөө гаргаж, хэвлэж, түгээх ажлуудыг хийнэ. Уран бүтээлч бүрт 10 ширхэг товхимолыг үнэ төлбөргүйгээр дагалдуулна.