Skip to Main Navigation
BRIEF2024.8.28

Бодлогын төлөвлөгөө, алхам: Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн бодлогын голлох зөвлөмжүүд

The World Bank

Дэлхийн Банк

Дэлхийн Банкнаас өргөн цар хүрээний бодлогын асуудлуудыг тоймлон, Монгол Улсад тулгарч буй саад бэрхшээлүүд, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын цогц зөвлөмжүүдийг 2024 оны 7 дугаар сард шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагаанд зориулан боловсрууллаа. Энэхүү бодлогын зөвлөмжүүд нь Монгол Улсын Алсын Хараа 2050 болон Шинэ Сэргэлтийн Бодлогод тусгагдсан тогтвортой, ногоон хөгжлийн зорилтуудад хүрэхэд уул уурхайгаас гадна үндэсний голлох нөөц актив хөрөнгийг бэхжүүлэх, төрөлжүүлэх чиглэлд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих бодлогын найман багц асуудлыг багтаасан болно. Үүнд:

  1. Тогтвортой эдийн засаг, тэгш байдлыг бүрдүүлэх макро эдийн засгийн удирдлагыг хэрэгжүүлэх нь
  2. Засаглал, институтийг бэхжүүлэх нь
  3. Хувийн хэвшлийн өсөлт, санхүүгийн хүртээмж, уул уурхайн бус чанартай ажлын байрыг дэмжих нь
  4. Харилцаа холбоо, логистик болон цахим хөгжлийг дэмжих нь
  5. Тогтвортой бөгөөд хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтыг цогцлоох нь
  6. Техникийн болон санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь
  7. Эрсдэл даахуйц хүмүүн капиталыг бий болгох нь
  8. Хөдөө аж ахуй, ойн салбарын тогтвортой байдлыг дэмжих, хүнс, ундны усны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн боломжийг эрэлхийлэх нь