Монгол Улс болон дэлхий нийтэд урьд хожид тулгарч байгаагүй эрүүл мэнд, эдийн засгийн онцгой нөхцөл байдал тулгарсан цаг үед шинэ Засгийн газар бүрдэж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар нь урт хугацаанд тогтвортой өсөлт, хүртээмжтэй хөгжлийг цогцлоохын зэрэгцээ богино хугацаанд эдийн засгийг сэргээж, ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах хүндхэн сорилттой тулгараад байна.
Дэлхийн Банк Групп (ДБГ) нь Монгол Улсад хийгдэх шаардлагатай хамгийн чухал реформ шинэчлэлийн талаарх ДБГ-ын дүн шинжилгээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх гол бодлогын хувилбаруудыг шинэ Засгийн газартай хуваалцахаар эдгээр Бодлогын тэмдэглэлүүдийг бэлтгэв. Бодлогын тэмдэглэлүүд нь ДБГ-ын зүгээс Монгол Улсад хамгийн сүүлийн үед хийсэн дүн шинжилгээ, судалгааны ажлууд болон дэлхий даяарх туршлага дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд доорх үндсэн гурван чиглэлээр бэлтгэгдсэн болно:
- Эдийн засгийн эрчтэй сэргэлт, түүний хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн институцийн болон бүтцийн бодлогын реформууд
- Илүү ногоон, уян хатан, солонгорсон эдийн засгийн төлөөх байгалийн баялаг болон үндсэн хөрөнгийн тогтвортой удирдлага
- Монгол Улсад хүн капиталд хийж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нь
Холбоо барих:
Б. Индра
ibaatarkhuu@worldbank.org
+976 7007 8207