Ноён Таехюн Ли Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн бөгөөд Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Тэрбээр 2010 онд Дэлхийн Банканд анх Африкийн бүс нутгийн Судан, Этиоп улсууд хариуцсан Ахлах эдийн засагчаар ажиллаж эхэлснээс хойш тус Банканд Афганистан улсыг хариуцсан тэргүүлэгч эдийн засагч, Непал, Шри Ланка, Мальдив улсын Хүртээмжтэй өсөлт, Санхүү, Байгууллагын салбар хариуцсан ахлах эдийн засагч, хөтөлбөрийн удирдагчаар ажилласан туршлагатай. Эдгээр улсуудад ажиллахдаа тэрбээр Дэлхийн Банкны олон чухал зээл, судалгаа шинжилгээний ажлуудыг удирдаж байв.
Суурин төлөөлөгч Ли 2013-2017 онд Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Ахлах эдийн засагчаар ажиллахдаа макро эдийн засаг болон төсвийн бодлого, санхүүгийн салбарын хөгжил, төрийн санхүүгийн удирдлага, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратеги болон бүтцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хариуцаж байв.
Таехюн Ли Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл дэх Вашингтоны их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг (Ph.D.) хамгаалсан.