Skip to Main Navigation
Results Briefs2022.6.27

Монгол улсад Ковид-19-тэй тэмцэхэд бүх чиглэлээр ажиллаж байна

Doctors, nurses, and medical staff share their stories of fighting on the frontlines of COVID-19 pandemic in Mongolia. Watch this video shot and created entirely with their inputs.

Энэхүү төсөл нь Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг ханган бэхжүүлэхэд иж бүрэн дэмжлэг үзүүлсэн. Вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлснээр вакцинжуулалтад хамрагдвал зохих нийт хүн амын бараг тал хувь нь хоёр тун вакцинд хамрагдагдахуйц хэмжээний вакциныг худалдан авч, хүргэхийн зэрэгцээ улс даяар вакцины хадгалалтыг сайжруулахад тусалсан. Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зорилгоор эмнэлгүүдэд 6100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.

Сорилт бэрхшээл

Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдэх үед тус улс уг өвчний эсрэг хариу арга хэмжээ авахад хэд хэдэн сорилт бэрхшээлтэй тулгарсан. Тус улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нягтаршил багатай тул эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхэд бэрхшээлтэй байсан. Өвчний иж бүрэн тандалтын тогтолцоо байхгүй, лабораторийн хүчин чадал сул байв. 2010 оноос хойш Засгийн газрын эрүүл мэндийн салбарт зориулдаг зардал нь Засгийн газрын нийт зардлын 6-8 хувьтай тэнцэж байгаа нь Абужагийн тунхаглалд заасан 15 хувьд хүрэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжууд хуучирч, засвар үйлчилгээ хийхэд зориулж зарцуулах хөрөнгө бага байна. Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд маш их стресстэй тулгарч байсан тул тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай байв.

Арга зам

Дэлхийн банкны онцгой байдлын үед авах арга хэмжээний төсөл нь Ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ авах Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Төслөөс санхүүжилт  болон салбар дундын техникийн мэдлэг, туршлагаар хангаж, төрөл бүрийн яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон орон нутгийн оролцогч талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Төслийн хүрээнд сонгогдсон эмнэлгүүдийг эмнэлгийн ба лабораторийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуураар хангасан бөгөөд эмч нарыг хамгаалахын тулд эдгээр хэрэгслийг цаг тухайд нь хүргэхэд Засгийн газарт Дэлхийн банкнаас идэвхтэй туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Үндэсний вакцинжуулалтад ашигласан вакцинуудыг төслөөс санхүүжүүлсэн: энэ нь бүс нутгийн бусад улс орнуудтай харьцуулахад хүн амаа илүү эрт, өргөнөөр хамруулан вакцинжуулах боломж олгосон бөгөөд хожмын давалгааны үеэр нас баралт нэмэгдэхээс сэргийлсэн. Энэхүү төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сантай (НҮБХС) гэрээ байгуулж, Эрчим хүчний салбарын менежментийн тусламжийн хөтөлбөр (ESMAP)-ийн зөвлөгөө дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, вакцины шинэ төвлөрсөн агуулахын зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэсэн.

Image
1,700

эрүүл мэндийн мэргэжилтнийг Ковид-19-өөэс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулсны 85 хувь нь эмэгтэйчүүд байв.

Үр дүн

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах замаар Улс орны түншлэлийн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан.
  • Хүлэмжийн хий болон орон нутгийн агаарын бохирдлыг хязгаарлахын зэрэгцээ хүний амь насыг аврах вакциныг найдвартай, аюулгүй хадгалах боломжийг олгодог эрчим хүчний хэмнэлттэй вакцин хадгалах шинэ байгууламжаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн.
  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинжуулалтын үндэсний аяныг дэмжих замаар Монгол Улсын хүний капиталын түвшинг хэвээр хадгалахад тусалсан. 
  • Төслийн хүрээнд, вакцинжуулалтад хамрагдвал зохих хүн амын бараг тал хувь болох 1.16 сая хүнийг хоёр тунгаар хангах хэмжээний хангалттай вакциныг санхүүжүүлсэн. Энэхүү өндөр хувийн вакцинжуулалт нь цар тахлын дараагийн давалгаанд олон хүн нас барахаас сэргийлсэн. Гурван сарын хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй үндэсний вакцин хадгалах шинэ байгууламж баригдсанаар одоо Ковид-19-ийн болон хүүхдийн товлолт бүх вакцинуудыг зөв температурт хадгалах боломжтой болсон.
  • Төслийн хүрээнд улсын хэмжээнд эмнэлгүүдэд 6100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлснээр эмч нар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх боломжтой болсон.
  • Төслийн хүрээнд 430 вакцинжуулалтын нэгжийг хөргөгч зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангаснаар улсын хэмжээнд бүх вакцинжуулалтын нэгжүүд вакциныг аюулгүй, үр дүнтэй хадгалах боломжтой болсон.
  • 1700 эрүүл мэндийн мэргэжилтнийг Ковид-19-өөэс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулсны 85 хувь нь эмэгтэйчүүд байв. 

Дэлхийн Банк группийн хувь нэмэр

Төслийн Дэлхийн банкны санхүүжилт нь Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-ийн 63.8 сая ам.доллар, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)-ны 13.8 сая ам.доллараас бүрдсэн. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулан нэг сая ам.долларын санхүүжилтийг Цар тахлын яаралтай тусламжийн санхүүжилтийн сангаас (ЯТСС) олгосон ба ЭХСМТХ (ESMAP)-ийн зүгээс вакцин хадгалах шинэ агуулах барихад эрчим хүчний үр ашгийн талаар зөвлөгөө өгсөн

Түншүүд

Төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай гэрээ байгуулж, Засгийн газарт вакцин хадгалах шинэ агуулахын байгууламж барих, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг худалдан авч улсын хэмжээнд нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинэ барилгыг ЭХСТТХ-ийн техникийн дэмжлэгтэйгээр гурван сарын дотор барьсан бөгөөд энэ нь КОВИД-19-ийн яаралтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой байв. Алслагдсан бүс нутгуудад ч гэсэн вакцинжуулалтын бүх нэгжүүд вакцинжуулалтын үндэсний аян үргэлжлэх үед вакциныг аюулгүй хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангагдаж чадсан.

Цаашид хэрхэх талаар

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг бэхжүүлэх, эрүүл мэндийн ажилтнууд болон эрүүл мэндийн сайн дурынхны чадавхийг дээшлүүлэхэд байнгын дэмжлэг шаардлагатай.

Үр шим хүртэгчийн түүх

“Би вакцинд бүрэн хамрагдсандаа үнэхээр талархаж байна. Өнгөрсөн зун би Ковид-19-тэй гэж оношлогдоод өвчтэй байсан хугацаагаа гэртээ өнгөрөөсөн. Хэдийгээр эрсдэлт хүчин зүйл байсан ч вакцины ачаар би хүндрэлгүй эдгэрсэн гэж бодож байна” гэж 65 настай эмэгтэй Б. Ундраа хэлэв.

“Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсондоо үнэхээр баяртай байна. Энэ нь хүний амийг аварч байна. Ковид-19-ийн дэгдэлтээс хойш манай эмнэлэгт эмчлүүлсэн Идэрзаяа болон бусад олон залуу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амийг аварсан. Бидэнд эмчилгээнд тус дөхөм болох энэхүү тоног төхөөрөмж байгаад баяртай байна" гэж Улсын гуравдугаар эмнэлгийн дэд захирал С.Нарангэрэл хэллээ.