Тулгамдсан асуудлууд
Монгол улс нь далайд гарцгүй, Хятад болон Орос улстай хиллэдэг. Энэ хоёр оронд хоёуланд нь хүн өвчлүүлдэг өндөр хоруу чанар бүхий шувууны томуу өвчин бүртгэгдсэн. Тиймээс Монгол улс нь энэхүү өвчний эрсдэлтэйд тооцогдох болсон.
Монгол улс нь шувууны томуугийн хувьд дэлхийн хэмжээнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Жил бүр хэдэн сая нүүдлийн шувууд үржлийн улиралд Арктик руу харин өвөлжих гэж урд зүг рүү нүүдэллэхдээ Монгол орныг дайран өнгөрдөг.Энэхүү нүүдлийн шувуудад мониторинг хийх нь Монгол улсын хувьд чухал ажил юм.
Энэхүү өвчин гарсантай холбогдуулан, Монгол улсын Засгийн Газар 3 жилийн Шувууны томуу болон хүний томуугийн цартахалтай тэмцэх үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэхүү стратегид хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Дэлхийн Банкинд хүсэлт тавьсны дагуу үнэлгээг 2007 онд хийсэн. Энэхүү үнэлгээнд Монгол улсын хувьд өвчинтэй тэмцэх бэлэн байдлын хувьд дэвшил гарч байгаа хэдий ч өвчний үед техникийн, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхи муу байгааг тэмдэглэсэн байдаг.
Хандлага
Төсөл нь
Мөн, тус төслийн хүрээнд, улсын хэмжээнд компьютерт суурилсан халдварыг эрт илрүүлэх сэрэмжлүүлэг, хяналтын системийг суурилуулсан бөгөөд төрөл бүрийн салбараас хариу арга хэмжээ авах багуудыг бүрдүүлэн техникийн чадвар олгож, техник хэрэгслээр хангасан, түүнчлэн, тус өвчний халдварт хамгийн их өртөх магадлалтай аймгуудын эмнэлгүүдийн халдвартай өвчинтэй тэмцэх түвшинг дээшлүүлж, эрчимт эмчилгээний материаллаг баазыг сайжруулсан.
Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цартахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг гол салбарууд болох Онцгой байдлын Ерөнхий Газар (ОБЕГ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Мал эмнэлгийн газар (МЭГ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон тэдгээрийн орон нутгийн салбаруудын чадавхийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Тус төсөл нь бодлого боловсруулагчид, дээд албаны хүмүүсийн дунд тус сэдвийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тус өвчинтэй холбоотой бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын цар хүрээг авч үзэж сайжруулах, хэрэгжүүлэлт, хяналтын бүтэц тогтолцоонд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, үйл ажиллагааны стандартын журмын боловсруулах зэрэг зорилгын хүрээнд ажилласан.
Түүний зэрэгцээ, төсөл нь улсын хэмжээнд компьютерт суурилсан эрт сэрэмжлүүлэх, тандалтын тогтолцоог бий болгох, техникийн чадавхийг бэхжүүлэхийн тулд салбаруудын хариу арга хэмжээний багийг тоног төхөөрөмжөөр хангах,өвчний дэгдэлтийн үед хамгийн их оролцдог олон нутгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн халдварын хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.