Skip to Main Navigation

Ажлын байр ба технологи: Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн шинэчилсэн төлөв, 2024 оны 10-р cap

Тайланд багтсан сэдвүүд:

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2024 онд 4.8 хувиар тэлэхээр байгаа нь дэлхийн бусад орнуудаас илүү хурдтай өсөж буй хэдий ч цар тахлын өмнөх үеийнхээс удаан байна. Хятадын эдийн засгийн өсөлт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сул байдал, хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл сул байгаагаас шалтгаалж саарах төлөвтэй байна. Бусад бүс нутгийн эдийн засгийн өсөлт дотоодын хэрэглээ нэмэгдэх, бараа, бүтээгдэхүүний экспорт сэргэх, аялал жуулчлал нэмэгдэх зэргийн ашиг тусыг хүртэхээр байна.

Тайлангийн энэхүү хэсгийг унших:

Компьютер дээр | Гар утас дээр

Эдийн засгийн тойм нь бүс нутгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй дөрвөн хүчин зүйлийг онцолж байна: худалдаа, хөрөнгө оруулалтын өөрчлөлт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, улсын болон хувийн өрийн хэмжээ нэмэгдэх, дэлхий дахины бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэх.

Тайлангийн энэхүү хэсгийг унших:

Компьютер дээр | Гар утас дээр

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2025 онд 4.4% болж буурах төлөвтэй байна. Хятад улс дотоод болон гадаад сорилтоос шалтгаалан бусад бүс нутгаас илүү удаан өснө гэж таамаглаж байна. Дэлхий дахинд худалдаа сэргэж, санхүүгийн нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа нь бүс нутгийн бусад орнуудын өсөлтийг дэмжих төлөвтэй байна.

Тайлангийн энэхүү хэсгийг унших:

Компьютер дээр | Гар утас дээр

Зүүн Ази, Номхон далайн орнууд ард иргэддээ тогтвортой ажлын байр бий болгож чадсан. Гэвч үйлдвэрлэлийн роботууд, хиймэл оюун ухаан (AI), дижитал платформууд бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байна. Нэг талаас роботыг нэвтрүүлэх нь ур чадвартай ажилчдыг ажлын байраар хангадаг бол нөгөөтэйгүүр, ур чадвар багатай ажилчдын ажлыг орлодог. Бодлого нь хүмүүсийг шинэ технологийн давуу талыг ашиглах ур чадвартай болоход туслах ёстой.

Тайлангийн энэ хэсгийг уншина уу:

Компьютер дээр | Гар утсан дээр

Эдийн засгийн тоймын сүүлийн үеийн дугааруудад авч үзсэн сэдвүүд

Тоймын өмнөх дугааруудад дараах бодлогын сэдвийг авч үзэж байсан билээ. Үүнд:

(1) КОВИД-19 цар тахлыг зогсоох вакцинжуулалт;
(2) хүндрэлийг даван туулах, сэргэлт, өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого;
(3) эдийн засгийн эргэн сэргэлтийг зөв голдиролд оруулах уур амьсгалын талаарх бодлогууд;
(4) Ковид-19 цар тахлыг ухаалгаар буюу эмийн бус арга хэрэгслээр (тухайлбал, шинжилгээ-хавьтлыг тогтоох-тусгаарлах г.м.) тогтоон барих;
(5) урт хугацаанд хүмүүн капиталыг авч үлдэхэд (ялангуяа ядуу иргэдийн дунд) чиглэсэн ухаалаг сургалт;
(6) улс орнууд сэргэлт авахын хэрээр өрхийн аж ахуйн хэрэглээг дэмжих, ажилтнуудад ажилдаа эргэн ороход нь туслах нийгмийн хамгаалал;
(7) нөөцийн үр ашигтай хуваарилалтыг алдагдуулалгүйгээр компаниудад дампуурлаас сэргийлэх, ажлын байрыг авч үлдэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;

(8) санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулалгүйгээр хүндрэл бэрхшээлийг даван туулах, сэргэлтэд чиглсэн санхүүгийн салбарын бодлого;
(9) худалдааны салбарт өөрчлөлт реформыг (ялангуяа санхүү, тээвэр, харилцаа холбоо зэрэг хаалттай секторт) хэрэгжүүлснээр компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цар тахлын нөлөөгөөр хурдацтай бий болсон тоон технологийн боломжуудыг ард иргэдэд ашиглуулах боломжийг ахиулах;
(10) компаниудын хувьд боломжийг бий болгох, өсөлтийн үр шимийг иргэн бүрт хүртээх хүртээмжтэй өсөлтийг хангах; 
(11) технологийг нэвтрүүлэх, тархаахад чиглэгдсэн бодлого;
(12) хоол хүнс, түлш шатахуун болон санхүүгийн секторт хуримтлагдсан болон шинээр бий болсон гажуудлыг арилгах бодлого;
(13) Дангааршил, хүн амын хөгшрөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон сорилтуудыг шийдвэрлэх бодлого

(14) Эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход чиглэсэн үйлчилгээний чадавхийг ашиглах бодлого

(15) Компаниудыг дэмжих бодлого нь шинэ технологиудыг хөшүүрэг болгож, ЗАНД-ын компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр тэд дэлхийд тэргүүлэгчидтэй эн зэрэгцах боломжтой.