Skip to Main Navigation
Видео2015.2.05

Хүүхдүүдийн хоёр дахь гэр

Малчдын хүүхдүүд сургуулийн насанд хүрээд гэрээс нь олон километрийн хол байдаг сумын төвийн сургуульд сурах хэрэгтэй болдог. Тиймээс, тэдний ихэнх нь сургуулийн дотуур байранд эсвэл сумын төвд амьдардаг хамаатан садныдаа амьдрах болдог. Хичээлийн дараа энэ хүүхдүүд гадаа тоглох, эсвэл дотуур байрныхаа өрөөнд л цагаа өнгөрөөдөг. Зарим хүүхдүүд дотуур байранд дасан зохицож чадахгүй, улмаар сурлагаар хоцорч эхлэдэг. Яг ийм л нөхцөлд “Хүүхэд Хөгжлийн Төв” хэрэгтэй болсон юм.