Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны шинэ төсөл цахилгаан түгээлтийг илүү найдвартай болгон, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлнэ

2017.6.16


Вашингтон хот, 2017 оны 6 сарын 15 – Монгол улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбогдон, шинэ төслийн хүрээнд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг илүү найдвартай, тогтвортой болгоно.

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс өнөөдөр баталсан нийт 54.4 сая ам.долларын санхүүжилттэй Эрчим хүчний салбарын төсөл - 2 нь цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тэдгээрт тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд мөн нарны эрчим хүчийг хөгжүүлнэ.

“Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна,” - хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна.

Цахилгаан түгээх сүлжээ өдгөө хуучирч, үр ашиггүй ажиллах болсноос үүдэн сүлжээний алдагдал нэмэгдэн, зарим тохиолдолд 25 хувьд хүрч байна. Бүсийн түгээх сүлжээ нь хүчин чадлынхаа дээд цэгт тултал ажиллаж байгаа бөгөөд засвар шинэчлэлт хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Төслийн санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт 9 аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.

Төслийн хүрээнд мөн , алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 10 МВт-ийн хүчин чадалтай уг станц нь нийт эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах юм.

“Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан нь сайшаалтай юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөцтэй ба уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж байна,” – хэмээн Дэлхийн Банкны Эрчим хүчний салбарын ахлах мэргэжилтэн Питэр Жохансэн хэлэв.”

Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Б. Индра
Утас: +976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Хаана Вашингтон хот
Дини Джалал
Утас: +1-202-468-4442
ddjalal@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
EAP/282/ECR

Api
Api

Welcome