Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны шинэ төсөл Монголын экспортыг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

2017.3.24


2017 оны 3-р сарын 24, Улаанбаатар хот – Өнөөдөр Сангийн яам болон Дэлхийн Банкнаас Экспортыг дэмжих төслийг эхлүүллээ. Энэхүү төслөөр уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийн экспортыг дэмжиж, тэдний гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чадавхийг  нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.

Монгол улсын засгийн газраас ирэх 4.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдийг сургалтанд хамруулан, санхүүгийн тусламж олгохоос гадна экспортыг дэмжих зээлийн даатгалын бүтээгдэхүүнүүдээр хангаж улмаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болох юм.

“Нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан Монгол орны хувьд, экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэхүү төсөл нь амьжиргааг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглэлээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлтуудтай ч мөн нийцэж байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон төслийн нээлтийн арга хэмжээний үеэр тэмдэглэсэн байна.

“Төслийн хүрээнд, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй одоо байгаа болон шинээр бий болох жижиг дунд үйлдвэрүүд нь экспортын зээлийн даатгалд илүү хялбар, өргөн хүрээнд хамрагдах боломжтой болох төдийгүй практик мэдлэг болон бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн дэмжлэгийг авна” хэмээн Сангийн сайд Баттогтохын Чойжилсүрэн онцолсон байна. Тэрээр нэмж хэлэхдээ “Хөдөө аж ахуйн давхар даатгалын хувьцаат компани, даатгалын хувийн компаниуд болон санхүүгийн бусад байгууллагууд мөн Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан экспортыг чиглэлээрх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд суралцана” гэв.

2015 оны байдлаар, Монголын нийт экспортын 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байсан боловч уг салбарт нийт ажиллах хүчний ердөө 4 хувь л ажиллаж байв. Харин эсрэгээрээ, хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ногддог төдийгүй, Монголын хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлого, хөрөнгийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна.

Энэхүү төсөл нь Дэлхийн Банкны хамгийн ядуу бүлэгт зориулсан сан болох Олон улсын хөгжлийн холбооны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй юм. 

Холбоо барих
Хаана Хаана Вашингтон
Жэйн Занг
Утас: +1 202 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Улаанбаатар хотод
Тина Пунцаг
Утас: +976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2017/03/24

Api
Api

Welcome