ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах талаар зөвлөлдлөө

2017.3.16


УЛААНБААТАР, 2017 оны 3 сарын 16 – Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн тамгын газар, Дэлхийн Банк болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах талаар өнөөдөр болсон семинарын үеэр зөвлөлдөлдлөө.

Семинарын үеэр оролцогчид “Улаанбаатар хотын төрийн өмчит  сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтийн эмзэг байдлын судалгааны” ажлын тайланг хэлэлцэхийн зэрэгцээ эдгээр барилгын гарар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Уг судалгааг Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах даян дэлхийн сангийн дэмжлэгтэйгээр ОБЕГ, Дэлхийн Банкнаас хамтран бэлтгэж байгаа юм.

Судалгааны хүрээнд Улаанбаатарын сургууль, цэцэрлэгийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгохын тулд тэдгээрийн барилгыг хүчитгэх зэрэг өртөг багатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна. Барилгыг хүчитгэх нь илүү өргөн цар хүрээтэй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн суурь болох боломжтой ба тухайн барилгын нуралт, эвдрэлийг зогсоохын зэрэгцээ хүний амь насыг аврах зорилготой.  

Зөвлөлдөх уулзалтанд оролцогчид мөн ижил төстэй хөтөлбөрийг газар хөдлөлтөд өртөж болзошгүй бусад хот суурин газар болон эмнэлэг зэрэг олон нийтийн барилга байгууламжуудад хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Улаанбаатар хот нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг боловч нийт хүн амын 44 хувь нь оршин суудаг бүс төдийгүй улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 63.3 хувийг үйлдвэрлэдэг.

Холбоо барих
Хаана Вашингтон хот
Жэйн Занг
Утас: 1 202 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Улаанбаатар хот
Б. Индра
Утас: +976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2017/03/16

Api
Api

Welcome