Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Ажиллах хүчний бууралтын асуудлыг шийдэхэд төрөлтөөс-нас баралт хүртэлх хүн амын насжилтын бодлого, хүн амын насжилт хамгийн өндөр Зүүн Азийн орнуудад энэ чиглэлээр зарцуулах төрийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2015.12.10


Хүн амын насжилтаараа дэлхийд тэргүүлж буй бүсэд 65-аас дээш насны 211 сая гаруй хүн байна

БЭЭЖИН, 2015 оны 12-р сарын 9—Дэлхийн Банкаас гаргаж буй шинэ тайланд дурдсанаар Зүүн Азийн бүсэд хүн амын насжилт түүхэндээ дэлхийн бусад аль ч бүсээс илүү хурдацтай өсөж байгаа бөгөөд 2040 он гэхэд зарим дунд ба өндөр орлоготой орнууд хөдөлмөрийн насны хүн амынхаа 15 хувийг алдаж болзошгүй байна.

Урт Насалж Удаан Жарга: Зүүн Ази ба Номхон Далайн Орнууд дахь Насжилт, тайланд дурдсанаар дэлхийн хүн амын 36 хувь эсвэл 211 сая хүн 65 ба түүнээс дээш настай Зүүн Азийн бүс нутагт амьдарч байгаа нь бусад бүсүүдтэй харьцуулбал хамгийн өндөр үзүүлэлт ажээ. 2040 он гэхэд насжиж байгаа хүн амын өсөлтийн улмаас Өмнөд Солонгост хөдөлмөрийн насны хүн амын тоо 15 хувь, Хятад, Тайланд, Японд 10 хувь буурах магадлалтай байна. Энэ нь Хятад Улс дангаараа 90 сая ажилтнаа цэвэр алдана гэсэн үг.

Зүүн Азид насжилт ийнхүү хурдацтай өсөж цар хүрээгээ тэлж байгаа нь бодлогын зохицуулалтыг сорьж улмаар эдийн засаг ба төсөв хөрөнгийн дарамт, нийгмийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Шинэчлэл хийхгүй бол тус бүс нутагт зарцуулж буй тэтгэврийн нийт зардал 2070 гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 8-10 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Зүүн Азийн ихэнх орнуудын эрүүл мэндийн тогтолцоо нь 2030 он гэхэд нийт өвчний 85 орчим хувийг эзлэх магадлалтай хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин болон бусад архаг өвчин гэх мэт өндөр наслалттай холбоотой эрүүл мэндийн зарцуулалтанд бэлэн бус байна.  Түүнчлэн өмнөх үеийнхэн шиг гэр бүлийн бусад гишүүдээс зохих дэмжлэг туслалцаа авах магадлал өнөөдрийн өндөр настангуудын хувьд бага байна.

“Зүүн Ази, Номхон Далайн Орнууд бидний өмнө харж байгаагүй хүн ам зүйн хамгийн огцом өөрчлөлтийн шилжилтийн үеийг туулж байна. Тус бүсийн хөгжиж буй ихэнх орнуудад хүмүүс эд хөрөнгөтэй, баян болохоосоо өмнө өндөр наслах эрсдэл тулгараад байна. Насжилтийн асар хурдацтай өсөлтийг удирдан зохицуулах асуудал нь зөвхөн өндөр настай хүмүүсийн асуудал биш бөгөөд хүүхдийн халамж хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр, урт хугацааны асрамж халамж гэх мэт олон салбарт бүтцийн шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж эрүүл амьжиргааны хэв маягийг хөхүүлэн дэмжих хүний бүхий л амьдралын туршид хэрэгжүүлэх цогц бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург хэлэв.

Тус тайланд тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүчин зүйлс, төрийн төсвийн зарцуулалтын хэв маягт насжилт хэрхэн нөлөөлж болохыг судлан шинжилжээ. Хүн ам зүйн өвөрмөц онцлогтой улс орнууд хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын тогтолцоо, эрүүл мэнд, урт хугацааны халамжийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй өнөөгийн бодлогыг шинжлэн дүгнэж холбогдох зөвлөмжүүдийг санал болгосон байна. Түүнчлэн тус бүсэд өнөөгийн өндөр настангууд хэрхэн амьдарч, ажиллаж, тэтгэвэрт гарч байгаа талаар өгүүлжээ.

Зүүн Азид насжилт ийнхүү огцом өсөж байгаа нь нэг талаар сүүлийн арван жилийн хугацаанд тус бүсийн эдийн засаг асар хурдацтай хөгжсөнтэй холбоотой гэж тайланд дурджээ. Өндөр орлогой, боловсролын түвшин сайтан нөхцөлд хувь хүний насжилт уртасдаг, улмаар төрөлтийн хувь хэмжээ буурч, хүн амын нөхөн үржихүйн үзүүлэлт багатай улс орны тоо олширсоор байна. Иймд 2010 онд хамгийн өндөр насжилттай 25 улс тутмын нэг нь  Зүүн Азийн улс байсан бол 2060 он гэхэд дэлхийн хамгийн өндөр насжилттай таван улс тутмын нэг нь Зүүн Азийн улс байх төлөвтэй байна.

Насжилтын өсөлтийн хурд улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Хөгжингүй орнуудад тухайлбал Япон, Сингапур, Өмнөд Солонгост нийт хүн амын 14 ба түүнээс дээш хувь нь 65-аас дээш насны “давуу талтай настангууд” бол харьцангуй залуу, ядуу буурай орнууд болох тухайлбал Камбочи, Лаос, Папуа Нью Гвиней зэрэг орнуудад хүн амын зөвхөн 4 хувь нь 65-аас дээш насны иргэд байдаг боловч тэдний насжилт 20-30 жилийн дараа гэхэд асар хурдацтай өсч уртсах төлөвтэй. Хятад, Тайланл, Вьетнам зэрэг дунд орлоготой хөгжиж буй улс орнуудад хүн амын насжилт хэдийн өссөн төдийгүй насжилтийг хэрхэн зохицуулж удирдах талаар хамгийн тулгамдсан асуудалтай улс орнууд болоод байна.

“Зүүн Ази, Номхон Далайн орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын зэрэгцээ хүн амын насжилтыг удирдах боломжтой боловч үүний тулд бодлогын хатуу шийдвэр гаргаж ажилчид, ажил олгогчид, нийгэмд бүхэлдээ зан байдлын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Бүсийн хүн ам зүйн болон эпидиомологийн шилжилтийн үйл явц тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ болон хөдөлмөрийн зах зээлийн талаар идэвхтэй бодлого баримтлахыг шаардаж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн Тэргүүлэх Эдийн Засагч Судхир Шетти хэлэв.

Зүүн Ази нь насжилтын асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн давуу талтай. Зүүн Азичууд бусад бүсийн улс орнуудтай харьцуулбал одоогийн байдлаар илүү удаан хугацаагаар ажиллаж хөдөлмөрлөдөг. Түүнчлэн бүх насны хүмүүсийн хадгаламжийн хувь хэмжээ өндөр, боловсролын салбар дахь ололт амжилт  хурдацтай өсөж байгаа, цөөн тооны өндөр зардалтай уламжлалт халамжийн хөтөлбөр бүхий нийгмийн хамгааллын тогтолцоо гэх мэт давуу талууд бий.

“Хүн ам зүй бол хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүчин зүйл боловч хувь тавилан биш юм. Бодлогын ямар сонголт хийхээс шалтгаалан засгийн газар нийгэмд тулгараад буй насжилтын огцом өсөлтийг зохицуулах, эрүүл, бүтээлч насжилтыг дэмжихэд туслах боломжтой” гэж тайлангийн тэргүүлэх зохиогч Филип Окифе хэлэв.

Тайланд шинэчлэлийн хэд хэдэн чухал зөвлөмжийг санал болгожээ. Үүнд:

  • Япон, Малайз, Фижи зэрэг нийгмийн асар их ялгаатай улс орнууд ялангуяа хүүхэд асарч хамгаалах үйлчилгээнд шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн зах зээлд илүү олон эмэгтэйчүүдийг ажиллах хүчний эгнээнд элсэхийг хөхүүлэн дэмжих боломжтой. Харин Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улс орнуудад зарим ажилчид, ялангуяа хот суурин газрын эмэгтэйчүүд хэтэрхий эрт тэтгэвэрт гарах хөшүүрэг болж буй тэтгэврийн тогтолцооны урамшууллыг байхгүй болгож болно. Өмнөд Солонгос, Япон зэрэг эдийн засгийн хувьд хөгжингүй улс орны хувьд гадны залуу ажиллах хүчийг татахын тулд өндөр насжилттай ажиллах хүч бүхий хөдөлмөрийн зах зээлээ нээлттэй болгох боломжтой. Орлогын ямар ч түвшни улс орнуудын хувьд боловсролын түвшинг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих замаар ажиллах хүчний чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулах нь чухал.
  • Тус тайланд Зүүн Азийн хөгжиж буй орнууд тэтгэврийн насыг аажим нэмэгдүүлэх замаар одоогийн тэтгэвэрийн тогтолцоогоо шинэчлэх алхамуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөжээ. Ийнхүү шинэчлэл хийснээр албан бус салбарт ажиллаж буй иргэдийг одоогийн байдлаар хамрагдалт муу байгаа тэтгэврийн хамрагдалтанд нэмж оруулах боломж бүрдэнэ. Харин харьцангуй залуу хүн амтай улс орны хувьд ирээдүйд хүн амын насжилт огцом өсөх хандлагатай гэдгийг харгалзан тэтгэврийн тогтвортой тогтолцоог буй болгох асуудлыг засгийн газруудад зөвлөсөн байна.
  • Санхүүгийн тогтвортой арга замаар эрүүл мэнл, урт хугацааны асрамж хамгааллын тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагыг хангахын тулд эмнэлэг-төвтэй асрамж хамгааллаас анхан шатны асрамж хамгаалал илүү төвлөрсөн эрүүл мэндийн тогтолцоонд шилжиж, төрөл бүрийн архаг өвчинтэй өвчтөнийг үр дүнтэй асран хамгаалах менежментийг дэмжих хэрэгтэйг тайланд зөвлөжээ. Бүтцийн энэ өөрчлөлт нь эм зүй ба технологийн худалдаа, худалдан авах үйл ажиллагааг өөрчилж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид төлбөр тооцоогоо хэрхэн авч байх явцыг шинэчлэхийг шаардана. Түүнчлэн сайн чанартай анхан шатны асрамж хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн шинэ ажиллах хүчин бий болгохыг шаардах болно. Урт хугацаанд асран халамжлах үйл ажиллагаанд тулгарах гол бэрхшээл бол олон нийтийн болон өрхөд суурилсан аргыг гэр бүлийн дэмжлэг туслалцаатай хослуулсан зохих загварыг боловсруулж бий болгоход оршино.
Холбоо барих
Хаана Бээжинд
Li Li
Утас: (86-10) 5861-7850
Lli2@worldbank.org
Хаана Вашингтон хотод
Jane Zhang
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org



ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/195/EAP

Api
Api

Welcome