ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны шинэ тайлан хэрхэн Улаанбаатар хотын гэр хорооллыг ариун цэврийн байгууламжтай болгох асуудалд анхаарал хандуулсан байна

2015.6.18


Улаанбаатар, 6-р сарын 18, 2015 — Өнөөдөр хот болон дүүргүүдийн захиргаа, яамдууд, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн байгууллагуудын нийт 50 гаруй төлөөлөгчид цуглан Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар Дугуй Ширээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэхүү дугуй ширээний хэлэлцүүлгийг Дэлхийн Банкны дэмжлэгтэй гаргасан Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн нөхцөлийг сайжруулах тайланг хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Дэлхийн Банк хамтран зохион байгуулсан бөгөөд тайлангийн үндсэн зөвлөмж болох гэр хорооллын ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн Газар хэрэгжүүлэхэд үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар санал бодлоо солилцов.

Улаанбаатар хот сэрүүн бүсийн эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Хахир хатуу өвлийн улирал ариун цэврийн байгууламжид олон талын хүндрэл учруулснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дийлэнх хэсэгт  сөрөгөөр нөлөөлдөг байна. Гэр хорооллын оршин суугчдын 98 гаруй хувь нь ариун цэврийн байгууламжид хандах боломжтой хэдий ч тэдгээрийн 95 орчим хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн модон буюу нүхэн жорлон ашиглаж байна. Тийм учраас оршин суугчид сайжруулах шаардлагатай төрийн үйлчилгээний жагсаалтад ариун цэврийн байгууламжийг цахилгаан болон усан хангамжийн дараа гуравт жагсааж байна.

Ариун цэврийн нөхцөлийг сайжруулж боловсронгуй болгосноор эрүүл мэнд болон байгаль орчнинд еэрэг нөлөөтэй байхаас гадна аялал жуулчлалыг нэмэгдүүлж эдийн засгийн ашиг бий болгоно. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах нь Улаанбаатар хот даяар эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулна.

Дэлхийн Банкны тайлан болон дугуй ширээний хэлэлцүүлгийн гол сэдэв нь гэр хорооллын бүх айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, үзүүлж болох тусламж дэмжлэг юм. Энэхүү тайлан ойрын ирээдүйд ус зайлуулах төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй айл өрхүүдийн ариун цэврийн асуудлыг шийдэхэд чиглэсэн тул Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөн үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон "Энэхүү шинээр гарсан тайлан дахь дүн шинжилгээ болон зөвлөмжүүд Монгол улсын Засгийн Газарт Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах арга хэмжээнд тус нэмэр болно гэдэгт бид найдаж байна" гэж хэлсэн байна.

Улаанбаатар дахь судалгааны үр дүнг Хүйтэн цаг уурын нөхцөлтэй бүс нутгийн ариун цэврийн байгууламжийн техникийн сонголтуудын каталог болон дэлхий даяарх хүйтэн цаг уурын нөхцөлтэй бүс нутаг дахь ариун цэврийн байгууламжийг сайжруулах боломжит сонголтуудыг нэгтгэн дүгнэсэн тайлан зэрэг дараа дараагийн тайлангуудыг боловсруулахад ашиглах болно.

Дэлхийн Банк одоогоор цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн салбарын 181 төсөл болон 200 орчим судалгааны ажлаар дамжуулан ойролцоогоор 22 тэрбум ам. долларын зээлийн багцыг хянан удирдаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Дэлхийн Банкны үйл ажиллагааны үр дүнд 36 сая гаруй хүний цэвэр усны эх үүсвэрийн хүртээмж сайжрахын зэрэгцээ 10 сая гаруй хүний ариун цэврийн үйлчилгээний чанар сайжирсан байна. Дэлхийн Банкны Группын хөгжиж буй орнуудыг цэвэр ус болон ариун цэврийн тогтвортой шийдлээр хангахад чиглэсэн үйл ажиллагаа жилд дунджаар 30 сая гаруй хүнд хүрэх төлөвтэй байна.  



Холбоо барих
Хаана Улаанбаатарт
Tina Puntsag
Утас: +976-70078207
tpuntsag@worldbank.org
Хаана Вашингтонд
Nansia Constantinou
Утас:  (202) 458-5008
nconstantinou@worldbankgroup.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/06/18

Api
Api

Welcome