Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2015 онд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн өсөлт үргэлжилнэ

2015.4.13


Сингапур, 2015оны 4 дүгээр сарын 13Зүүн Ази,Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдлын талаар Дэлхийн банкнаас өнөөдөр гаргасан мэдээнээс үзэхэд хэдийгээр бүс нутагт газрын тосны үнэ хямд, эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байгаа ч гэсэн энэ онд Зүүн Ази, Номхон далайн  бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт бага зэрэг саарах төлөвтэй байна.

Зүүн Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2014онд 6.9 хувийн өсөлттэй байсан бол 2015 болон 2016 онд бага зэрэг саарч 6.7 хувьтай байх төлөвтэй байна. Хятадын хувьд гэвэл, 2014 оны 7.4 хувийн өсөлттэй нь харьцуулахад ирэх хоёр жилд 7 хувь болохоор байна. Зүүн Азийн хөгжиж байгаа бусад орнуудын хувьд хагас хувиар өсч, энэ онд 5.1 хувь болох төлөвтэй  байгаа ба энэ нь дотоодын эрэлт хэрэгцээ – Зүүн өмнөд Азийн томоохон орнуудын   хэрэглэгчдийн өөдрөг сэтгэлгээ болон буурсаар байгаа нефтийн үнээс хамааралтай. Ялангуяа Монгол зэрэг экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай хэд хэдэн жижиг орнуудын хувьд өсөлтийн хувь  бүр чдоогуур байх болно. 

Зүүн Азийн бүс нутагт өсөлт хэдийгээр бага зэрэг буурах ч дэлхийн өсөлтийн гуравны нэгтэй тэнцэж, хөгжиж байгаа бусад бүс нутгийн нийт өсөлтөөс хоёр дахин их байх юм” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсенберг мэдэгдсэн.  “Нефтийн үнэ буурч байгаа нь бүс нутгийн олонхи оронд дотоодын эрэлт хэрэгцээг эрчимтэй нэмэгдүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон бусад бүтээмжид ашиглах төсвийн зарлагыг эргэн харах төсвийн шинэчлэлийг ургашлуулах таатай боломжийг бодлого боловсруулагчдад олгох юм. Энэхүү шинэчлэл нь Зүүн Азийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр байх статусыг хадгалахад нь туслах юм.”

Дэлхийн хэмжээнд нефтийн үнэ буурч байгаагын үр ашгийг Зүүн Азийн хөгжиж байгаа, ялангуяа Камбож, Лаос, Тайланд болон Номхон далайн арлын орнууд хүртэх болно. Харин нефть экспортлогч Малайз, Папуа Шинэ Гвиней зэрэг орнуудын өсөлт удааширч, төсвийн орлого нь буурна. Индонезийн хувьд гэвэл, энэ улсын эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх нь нүүрс болон байгалийн хийн экспорт хэр буурахаас хамаарах юм.

Дэлхийн эдийн засагт учирч байгаа сөрөг байдал нь дэлхийн эдийн засагтай нэгдмэл Зүүн Азийн  хувьд эрсдэл дагуулсаар байх болно. Өндөр орлоготой орнуудын эдийн засгийн сэргэлтийн үйл явц удааширалтай, жигд бус байдлаар үргэлжлэх бөгөөд евро бүс болон Японы эдийн засгийн таагүй байдал дэлхийн худалдааг бууруулах юм. АНУ-ынхүүгийн хэмжээ өндөр, ам. долларын ханш чангарч, хөгжингүй орнуудын мөнгөний бодлого харилцан адилгүй байгаа нь зээлийн өртөгийг өсгөж, санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж, Зүүн Азид орох мөнгөний урсгалыг сааруулна. Бүс нутгийн гол гол мөнгөн тэмдэгтийн эсрэг ам. долларын ханш чангарсаар байгаа нь Камбож, Зүүн Тимор зэрэг доллараас хэт  хамааралтай орнуудад хүндээр тусах болно.

“Санхүүгийн хямралаас үүдэн дэлхийн эдийн засгийн сэргэлт тууштай байж чадаагүй ч гэсэн Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг энэ бүхнийг даван туулж чадсан, гэхдээ бүс нутгийн хувьд богино болон урт хугацаанд олон тооны эрсдэл байсаар байх юм” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судхир Шетти хэлсэн.  “Тэдгээр эрсдлийг даван туулахад төсвийн бодлогоо боловсронгуй болгох явдал чухлаар тавигдаж байна. Нефтийн үнэ буурч байгаа үед, нефть импортлогч болон экспортлогч орнуудын аль аль нь хэрэглэгчид хүргэх  эрчим хүчний үнийг илүү тогтвортой бөгөөд шудрага байх зарчмаар шинэчлэх хэрэгтэй.”

Зүүн Азийн олонхи томоохон орнууд орлогыг нэмэгдүүлэх, зарлагын бүтцийг өөрчлөх талаар хүчин чармайлт гаргасанаар дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын цоорхойг нөхөх болон хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж байгаагаас үүдэн хүндрэлтэй болоод байгаа нийгмийн хамгаалал, даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх илүү хүртээмжтэй санхүүжилтийг бий болгоход дөхөм үзүүлэхийг илтгэлд тэмдэглэсэн байна. Газрын тос экспортлогч гол орнууд болон Монголын хувьд төсвийн зузаатгал шаардлагатай байна.

Нефтийн үнэ буурч байгаа нь Засгийн газруудын хувьд тухайлбал түлшинд олгож байгаа татаасыг бууруулах, эрчим хүчний татварыг нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг илтгэлд тэмдэглэсэн байна. Бүс нутгийн хэмжээнд түлшинд олгож байгаа татаас болон бусад холбогдох татварын зардал нь төсвийн санхүүжилтийн ачаалалыг нэмэгдүүлж, төлбөр тооцоог хүндрүүлж байна. Индонез, Малайз зэрэг орон сүүлийн үед түлшинд үзүүлэх татаасыг бууруулах талаартодорхой алхамуудыг хэрэгжүүлсэн ба Шеттигийн үзэж байгаагаар нефтийн үнэ дахин өссөн ч гэсэн энэхүү авсан арга хэмжээг тогтвортой хадгалж, өргөжүүлэх нь зүйтэй юм.

Хятадын хувьд, хөрөнгө оруулалтад бус харин хэрэглээнд түшиглэсэн өсөлтийн загварт шилжиж байгаа нөхцөлд гол сорилт нь урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангах шинэчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Өсөлтийг хангах бодлого нь бүтцийг шинэчлэн өөрчлөх хүчин чармайлтыг дэмжих хэрэгтэйг илтгэлд тэмдэглэсэн.  

Дунд хугацаанд, улс орнууд биет дэд бүтцийг өргөжүүлэн сайжруулахболон дээд боловсрол, эрүүлмэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал гэдгийг илтгэлд тэмдэглэсэн. Урт хугацаанд, улс орнууд бүтээмжийн өсөлтитйг тогтвортой барих, эрүүл мэндийн үйлчилгээний өртөгийг тогтоон барих арга замыг эрэлхийлэн олох болон нийгмийн хамгааллын салбарын орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх шаардлагатай.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн талаархи мэдээлэл нь Дэлхийн Банкны бүс нутгийн орнуудын талаархи цогц тайлан илтгэл юм. Имй илтгэлийн жилд хоёр удаа гаргадаг ба тэдгээртэй http:\www.worldbank.org\eapupdate вэбсайтаас үнэ төлбөргүй татан авч танилцах боломжтой.



Холбоо барих
Хаана Сингапурт
Dini Djalal
Утас: +62-21-5299-3156
ddjalal@worldbank.org
Хаана Вашингтонд
Jane Zhang
Утас: +1-202-473-1376
janezhang@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/384/EAP

Api
Api

Welcome