Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын газрын захиргаа болон менежмент сэдэвт Дэлхийн Банкны шинэ тайлан шаардлагатай төрийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх орлогын эх үүсвэрийн боломжуудыг судлав

2015.2.10


УЛААНБААТАР, 2-р сарын 10, 2015 - Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үр дүнд Улаанбаатар хот эрс өөрчлөгдөж байна. 2000 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам бараг хоёр дахин өсч, хотын барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас (барилгажуулсан нутаг дэвсгэрийн хэмжээгээр) хүн амын нягтрал хамгийн бага хотуудын нэг болсон байна. Энэхүү бага нягтралтай орон зайн өргөжилт нь замын хөдөлгөөн, ачааллын түвшин, агаарын бохирдол, гал түймэр болон үерийн аюулд нэрвэгдэх аюул, сургууль эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний адил тэгш хүртээмжийг бууруулах зэрэг олон сөрөг үр дагавар авчирч байна. Эдгээр хүчин зүйлс нь хотын ахуй амьдралын ерөнхий түвшин болон эдийн засгийн чадавхийг хязгаарлаж байна.

Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент гарчигтай шинэ тайлан нь хотын газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохистой үйл ажиллагаанд тулгарч буй гол хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлсон. Хотын ерөнхий нягтралын түвшин болон газар ашиглалтын цөөн тооны төрөл нь хотын урт хугацааны эдийн засгийн өсөлт болон нийгмийн цогц бүрэлдэхүүн нэгж болох чадавхийг хязгаарлаж байна. Түүнчлэн, сургууль, цэвэр усны хангамж, халаалт, бохир усны суваг зэрэг дэд бүтцийн салбарт хийж буй төрийн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж буй хувийн хэвшлийн ашгаас хот хувь хүртэх механизм дутагдаж байгаа бөгөөд хотын хувийн газрын зах зээлийн үйл ажиллагааг дэмжих өмчийн эрхийг олж авах үйл явцад гүйцэтгэх үүрэг байхгүй байна.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөлгч ноён Жеймс Андерсон "Энэхүү тайлан дахь судалгаа шинжилгээ болон зөвлөмжүүд ядуу болон гэр хорооллын оршин суугчдад ашиг тус өгөх олон нийтийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх газар өмчлөлтэй холбоотой төрийн үйлчилгээний орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэсэн байна.

Одоогийн байдлаар хотын захиргаа 60 мянга гаруй хотын газрын удирдлага хариуцахын зэрэгцээ газрын дүрэм тогтоол батлах, газрын олголт хуваарилалтын үйл явцыг хянах, барилга хот байгуулалтын стандарт, татвар болон хураамж зэрэг асуудалд голлох үүрэг гүйцэтгэж байна. Газрын олголт хуваарилалтын үйл явцыг ил тод болгох, газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг өмчийн үнийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шинээр олгох үйл явцыг нэгтгэж, оновчтойгоор шийдэх зэрэг арга хэмжээ нь хотын захиргаа болон оршин суугчдад шууд ашиг тус өгөхийг судалгааны үр дүн харуулж байна.

Дэлхийн томоохон хотуудын дийлэнх хувь нь газрын дуудлага худалдаа,үл хөдлөх хөрөнгийн татвар, барилгын татвар зэрэг газрын үнэлгээний хэрэгслүүдээс тодорхой хэмжээний орлого авч дэд бүтцийн сайжруулалтыг санхүүжүүлдэг байна. Улаанбаатар хот одоогийн байдлаар эдгээр боломжуудыг бүрэн дүүрэн ашиглаагүй байна. Улаанбаатар хот газар өмчлөлд хийгдэж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас ихээхэн хэмжээний орлого олох боломжоо алдаж байгааг тайлан харуулсан байна. Одоогийн газрын хуваарилалт, газар олголтын үйл явц нь маш олон дутагдалтай байгаагаас төрийн өмчит газрыг хувийн хэрэгцээнийн зориулалтаар олгоход зах зээлийн үнэлгээний зохистой хувийг хүртэхгүй байгаагийн зэрэгцээ төрийн өмчит газрын дуудлага худалдаанд зах зээлийн бодит үнэлгээг ашиглахгүй байна.Тайланд оршин суух бус зориулалтаар худалдаалж буй төрийн өмчит газрын дуудлага худалдааны үйл явцыг нэг жишигт оруулж стандартчлах, газар болон өмчийн үнэлгээний тогтолцооны татвар шимтгэлийг шинэчлэх гэх мэт анхан шатны алхамуудыг санал болгосон байна.

Газрын бүртгэлийн мэдээллийг нэгтгэх, хотын захиргааны мэдэлд буй газар өмчлөгчдийн аудит хийх, оршин суух бус зориулалтаар худалдаалах төрийн өмчит газрын дуудлага худалдааны төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг бүхий хэлтэс хоорондын ажлын алба шинээр байгуулах боломжтой. Төрийн эзэмшилд буй газрын зах зээлийн бодит үнэлгээ ашиглах боломжтой учраас дуудлага худалдаа нь хотын хувьд чухал орлогын эх үүсвэр байх боломжтой юм.



Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: 976 - 70078207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/02/10

Api
Api

Welcome