Сингапур, 2015 оны 1 дүгээр сарын 26 – 2000-2010 оны хооронд Зүүн Азид 200 шахам сая хүн хот суурин газарт шилжин суурьшсан – Дэлхийн банкнаас өнөөдөр гаргаж байгаа шинэ өгөгдөлөөр бол энэ нь дэлхийн хамгийн олон хүн амтай зургаа дахь нэг орны хүн амын тоо байж болох юм.
Зүүн Азийн тухайд хот суурин газар болон тэнд оршин суугаа хүн амын талаархи өгөгдөлийн харьцуулалтыг ул суурьтай анх удаа хийсэнээр өсөлт хөгжлийн төлөв байдал, цар хүрээг сайн мэддэг засгийн газрууд болон орон нутгийн удирдагчид хотжилтыг хөгжүүлэх эрхээ эдлэсэнээр – бүх хүмүүст боломжийг бий болгох юм.
“Зүүн Азийн хувьд хотжилт хурдаа авч байгаа нь тодорхой сорилт болж байгаа нөхцөлд үнэлж цэгнэж чадахгүй байгаа зүйлээ удирдан чилүүлж бид чадахгүй” гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсенберг хэлсэн. “Хотын хөгжлийн үр шимийг улам бүр тоо нь нэмэгдсээр байгаа хотыг зорин ирж байгаа иргэд, ялангуяа ядуус хүртэх боломжийн талаар хотын удирдлага илүү сайн ойлгож, тодорхой үйл ажиллагаа явуулахад нь туслах зорилгоор энэхүү өгөгдөлийг мэдээлж байгаа юм.”
“Зүүн Азийн хот суурин газруудын өөрчлөлт: Арван жилийн орон зайн өсөлтийн хэмжилт” нэртэй сүүлийн илтгэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, судалгаанд хамруулсан арван жилд Зүүн Азийн хот суурин газрын хамрах газар нутгийн хэмжээ жилд дундачаар 2.4 хувиар тэлж, 2010 он гэхэд 134,800 хавтгай дөрвөлжин км болсон.
Хот суурин газрын хүн амын жилийн дундач өсөлт 3.0 хувь байсан нь үүнээс илүү хурдацтай явж ирсэн ба 2010 онд 778 сая хүнээр нэмэгдсэн нь дэлхийн аль ч бүс нутгаас дээгүүр байгаа юм. Бусад эх сурвалжаас үзэхэд, Европын хотуудын хувьд хүн ам ийм хэмжээгээр нэмэгдэхэд 50 гаруй жилийн хугацаа шаардагдах ажээ.
Хотжилт болон орлогын өсөлт шууд шүтэлцээтэй бөгөөд бүс нутгийн хэмжээнд хотын оршин суугчдийн тоо нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ноогдох эдийн засгийн бүтээгдэхүүн хэрхэн өсөж ирсэнийг илтгэлд харуулсан.
Зүүн Азийн бүс нутгат 100,000-аас дээш хүн амтай 869 от суурин байна гэж илтгэлд тэмдэглэсэн. 10 саяас дээш хүн амтай тэдгээр хот сууринд Хятадын Перл голын бэлчир, Шанхай, Бээжин; Японы Токио, Осака; Жакарта, Сөүл, Манил орж байна. Хятадын Перл голын бэлчир газар нь хамрах газар нутаг болон хүн амын тоогоор Токиог гүйцэж түрүүлээд, дэлхийн хамгийн том хот суурин газар болсон байна
Үүний зэрэгцээ, харьцангуй жижиг хот суурин газрууд ч нэлээд тэлж ирсэн. 572 хамгийн жижиг хот суурин – 100,000-аас 500,000 хүн амтай, түүнчилэн 1 саяас 5 сая хүн амтай дунд хэмжээний 106 хот суурин хүрээгээтэлж, тэдгээрийн газар нутгийн нийт хэмжээ нь найман мега хотуудын талбайн хэмжээнээс давж ирсэн. Ийнхүү өргөжин тэлсэний онцлог нь гэвэл хот суурингийн хүн амын суурьшил улам нягтарч, хэрэв сайн менежмент хийж чадвал орчиндоо нааштай нөлөө үзүүлж, иргэдэд хүргэх үйлчилгээ улам түргэн шуурхай болно.
Гэхдээ, ийнхүү өргөжин тэлсэнээр 350 шахам суурин газрууд орон нутгийн засаг захиргааны газар нутгийн хил хязгаар дотор тархан бий болж улмаар том хотуудыг хэсэглэн хуваах байдалд хүргэх сорилтыг бий болгодог. Зарим тохиолдолд, хэд хэдэн жижиг хот суурин нэгдэж нэг нэгжийг бий болгох ч өөр өөрийн гэсэн засаг захиргааг хадгалан үлдэх байдал ч гардаг.
Зүүн Азийн өнгө төрхийг хотжилт өөрчилж, нөхцөл байдлыг засгийн газрууд болон орон нутгийн захиргаа бүрэн төгс ойлгож, хэрхэн хандахыг эрэлхийлж байгаа ч гэсэн улс орон бүр хот суурин болон хүн амын талаар янз бүрийн тодорхойлолтыг ашигладаг учир олон улсын жишигт харьцуулан үзэх өгөгдөл хомс байгаа нь бэрхшээл учруулж байна.
Хотжилтын хандлагын талаар нэгдмэл ойлголтод хүрэх үүднээс хүн амын тархалтын загварчлал болон нийт хүн амын суурьшилийн зураглалыг хиймэл дагуулын зураг болон технологийн аргыг ашиглан одоогийн тулгарч байгаа энэ сорилтыг даван туулах шинэ цуврал өгөгдөлүүдийг гаргасан. Энэ арга нь хаана хотжилт явагдаж байгаа, хэр хурдацтай өрнөж байгаа болон хүн амын өсөлт, хот суурингийн газар нутгийн тэлэлт хоёрын харилцан шүтэлцээний талаар байнга тодорхойлон гаргаж байх юм.
“Хотуудыг нэгэнтээ байгуулж, тэдгээрийн суурьшилийн хэлбэр болон газар ашиглалтын хэв загвар төлөвшиж, цаашид үе улиран хэвших болно” гэж Дэлхийн банкны группын Нийгэм, хот, хөдөө болон дэлхийн практикийн асуудал хариуцсан захирал Марисела Монтолию Муноз хэлсэн. “Хот суурин тэлж байгаа хандлагын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхэд өгөгдөлүүдийн чанарыг сайжруулах асуудал нэн чухал бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, иргэдэд хүргэх үйлчилгээ, тэдний ажил эрхлэлт болон орон сууцны асуудлын хүртээмжийг хангах замаар иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих талаар бодлого боловсруулагчид нухацтай мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахад нь чухал байх болно.”
Хэдийгээр хотжилтын үйл явц хурдацтай явагдаж байгаа ч гэсэн, өгөгдөлүүдээс хархад Зүүн Азийн нийт бүс нутгийн дөнгөж нэг хүрэхгүй хувь нь хот сууринд хармагдаад байгаа ба нийт хүн амын нь дөнгөж 36 хувь нь хотод амьдарч байна – энэ нь бүс нутгийн хот өргөжин тэлэх үйл явц дөнгөж эхлэлийн шатандаа байна. Бүс нутагт өрнөж байгаа хотжилтын үйл явц нь зах зээлийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байгаа тул энэ үйл явц тууштай бөгөөд оролцоог хангасан байхад үндэсний болон хотын түвшинд бодлого боловсруулагчдийн гүйцэтгэх үүрэг чухал байх болно:
1. Ирээдүйн орон зайн тэлэлтэд бэлтгэлтэй байх – үүднээс газар ашиглалтыг удирдах, газар чөлөөлөх болон дахин төлөвлөлт хийх, барилга байгууламж барих эрхийг хувууриьлах болон шилжүүлэх зэрэг механизмыг хэрэглэх замаар хот суурин өргөжих явцыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд газар хүрэлцээтэй байх нөхцлийг бүрдүүлэх;
2. Хотжилт эдийн засгийн хувьд үр ашигтай хөгжих нөхцлийг хангах – үүднээс үндэсний хэмжээний хотжилтын стратеги боловсруулах, том, жижиг болон дунд хэмжээний хотуудын эдийн засгийн төрөлжилтийг ханган бэхжүүлэх замаар хотын хөгжлийн тогтолцооны бүх асуудлыг цогцоор шийдвэрлэх;
3. Хотжилтын үйл явцад оролцоог хангах – үүднээс эдийн засгийн боломж бололцооны хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулахын тулд орон зайн өсөлт тэлэлтийг төлөвлөх;
4. Хотжилтын тогтвортой хөгжлийг дэмжих - хотын хүн амын нягтрал өндөр газруудын байршилийг зөв сонгон төлөвлөх ба амьдарч болохуйц, ээлтэй найрсаг орчны зохицлыг бүрдүүлэх;
5. Хотын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сарниулахгүй байх – үүднээс бүсийн нутгийн захиргаа болон бусад механизмыг ашиглан хотын засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд үзүүлэх үйлчилгээний уялдаа холбоог зохицуулах.
“Хотын өөрчлөлт, хүн амын нягтрал, засаг захиргааны үйл ажиллагааны зохицуулалтыг зөв хийж чадсанаар хэт ядууралд цэг тавьж, хүртээмжтэй дэвшил хөгжлийг хангахад дөхөм үзүүлнэ”гэж Дэлхийн банкны группын Нийгэм, хот, хөдөө болон дэлхийн практикийн асуудал хариуцсан менежер Абхас Жха хэлсэн байна.
------------------------------
Зүүн Азийн хотуудын тэлэлтийг тоогоор харуулав (2000-2010)
200 сая | Зүүн Азийн хотуудын оршин суугчдийн тоо нэмэгдсээр дэлхийн хамгийн олон хүнтэй 6 дахьтом орны хүн амны тоотой тэнцэж байна. |
42 сая | Дэлхийн хамгийн том хот суурин газар болох Перл голын бэлчир газрын хүн амын тоо нь Аргентинь Австрали, Канад, Малайзын хүн амын тооноос давж байна. |
2.4 % |
Хот суурин ы газрын хэмжээний жилийн дундач тэлэлт |
1% |
Хот суурины газрын хэмжээ 2010 оны байдлаар |
36% |
2000 онд хот суурин газрын хүн амын өсөлт 29 хувь байсан бол 2010 онд хүрсэн хувь |
869 |
100,000-аас дээш хүн амтай хот суурингуудын тоо |
--------
Судалгааг Австралийн тусламжийн төслийн хүрээнд хийсэн.
Илтгэлий бүрэн эхтэй дараахь вэбсайтаас танилцана уу: http:\\www.worldbank.org\eap\MeasuringUrbanExpansion