ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг 2014 онд алгуур өснө гэдэгт найдаж байна

2014.10.06


Урьдчилан байдлаар бүсийн хэмжээнд энэ болон ирэх жилд ойролцоогоор 7 хувийн өсөлттэй байх ажээ.

Сингапур, 2014 оны 10 дугаар сарын 6 – Өнөөдөр гаргасан Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл” илтгэлд Хятад улсаас бусад Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил үл ялиг удаан байх боловч, энэ бүсээс өндөр орлого бүхий эдийн засагтай улс орнуудын хийх экспортын хэрэгцээ өссөний улмаас ирэх жил өсөх талаар дурьджээ.  Ингэснээрээ Зүүн Ази, Номхон далайн бүс нь дэлхийн хамгийн хурдан өсч буй бүс нутаг хэвээр байх аж.

2013 онд 7.2 хувийн өсөлттэй байсан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт бага зэрэг буурч энэ болон ирэх жилд 6.9 хувь болох талаар илтгэлд тусгажээ. Засгийн газрын санхүүгийн эмзэг байдал, бүтцийн бэрхшээлтэй байдалд чиглэсэн илүү тогтвортой эдийн засгийн бодлогыг эрэлхийлж энэ жил 7.4 хувийн өсөлттэй байгаа Хятад улсын эдийн засаг 2015 онд 7.2 хувь болж үл мэдэг буух ажээ. Хятад улсыг эс тооцвол энэ бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг нь экспортын өсөлт, дотоодын эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд Зүүн өмнөд Азийн эдийн засаг ерөнхийдөө 2015 онд 5.3 хувь болж өсөхөөс өмнө энэ жил хамгийн бага 4.8 хувьд хүрэх юм байна.

“Хэрэв бодлого боловсруулачид нь дотоодын хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг арилгах, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулах, төрийн зардлаа зүй зохистой болгох зэрэг асуудлыг багтаасан үндэсний шинэчлэлийн зорилгоо хэрэгжүүлж чадвал, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн бусад хөгжиж буй бүс нутгуудаас илүү хурдатайгаар хөгжих чадавхитай байсаар байх болно”  хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч  Аксел ван Тронценбург тэмдэглэжээ.

Дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад олон улсын эдийн засгийн сэргэлтээс илүү их ашиг орлого олох энэхүү бүсийн улс орнууд өөрсдийн дотоодын хөрөнгө оруулалт, экспортын орчны нөхцөл байдлаас шалтгаалан өөр байх ажээ. Тухайлбал, Хятад, Малайз, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд нь өөрсдийн экспортоо нэмэгдүүлэх, олон улс болон өнгөрсөн хорин жилийн хугацаанд дэлхийн худалдааны хандлагыг тодорхойлж байгаа бүс нутгийн зах зээлтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх чиглэлээр сайн ажиллаж байна.

Дэлхийн Банкны 2014 оны урьдчилсан таамаглалд Малайз улсын эдийн засаг эхний хагас жилдээ эрчтэй экспортынхоо нөлөөгөөр 4 дүгээр сарын 4.9 хувиас нэмэгдэж 5.7 хувь болох талаар илтгэлд дурьджээ. Камбож улсын эдийн засгийн өсөлт бэлэн хувцасны экспортын нөлөөгөөр 2014 онд 7.2 хувь болж өсөх бол улс төрийн үймээн самууны асуудлаа шийдвэрлэж чадвал Тайланд улс олон улсын худалдааны сүлжээнд нэгдэж чадсаныхаа хувьд дэлхийн эдийн засгийн сэргэлтээс ашиг хүртэх болно.

Гэвч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн уналт, төсвийн зардлын хангалттай бус таналт, удаан явцтай зээлийн тэлэлт зэрэг бэрхшээлийн улмаас зөвхөн өргөн хэрэглээний барааны экспортод тулгуурладаг Индонезийн эдийн засаг 2013 онд хүрсэн 5.8 хувиас бууран энэ жил 5.2 хувьд хүрэх юм.

Бүс нутгийн эдийн засгийн гэгээлэг талуудад, хувийн хэвшлийн зардлын эрүүл байдал, Индонези дахь сонгуультай холбоотой гарсан олон төрлийн хүчин зүйлсийн дэмжлэг, Малайз дахь хүчирхэг хөдөлмөрийн зах зээл зэргийг нэрлэж болно. Филиппин улсын хувьд улсын нийт үзүүлэлтийн талаас илүү хувийг бүрдүүлдэг гаднаас ирүүлдэг тогтвортой мөнгөн шилжүүлэг нь хувийн хэвшлийн зардлыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлж эдийн засгийн өсөлт энэ жил 6.4 хувь, 2015 онд 6.7 хувьд хүрэх тооцоо гарчээ.  Институцийн болон бодлогын шинэтгэл, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд Мьянмар улсын эдийн засгийн өсөлт ирэх жил 8.5 хувьд хүрэх ажээ.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд нэлээд ач холбогдолтой тодорхойгүй байдлууд нөлөө үзүүлсээр байх болно. Евро бүс болон Япон зэрэг өндөр орлоготой эдийн засагтай улс орнуудын орлого буурах эрсдэлтэй ойрын үед тулгарч болох юм. Дэлхий нийтийн санхүүгийн нөхцөл байдал огцом чангарах, олон улс болон бүс нутгийн геополитикийн хурцадмал байдал хэтийн төлөвт нөлөөлж болзошгүй. Хятад улсын эдийн засгийн огцом бууралт нь Бүс нутгийн хэмжээнд тухайлбал Монголын метал экспортлогч, Индонезийн нүүрс экспортлогч зэрэг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хүндээр тусах ярвигтай байдалд байсаар байна. 

“Бүс нутгийн улс орнуудын хамгийн шилдэг зам бол өнгөрсөн санхүү, төсвийн бодлогоос шалтгаалсан эмзэг байдлын эрсдлийг бууруулах арга хэмжээг экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн шинэчлэлтэй хослуулах юм” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Судхир Шетти хэлэв.

Тайлан улс орнуудад зориулсан эрсдлийг бууруулах, тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр  өөр хоорондоо ялгаатай бодлогын зөвлөмжийг  багтаажээ. Тухайлбал, Монгол болон Лоасын хувьд төсвийн алдагдлаа бууруулах, мөнгөний бодлогоо чангатгах шаардлагатай байгаа талаар зөвлөжээ. Индонези, Малайз, Филиппин, Тайланд улсуудад төсвийн хувиарлалтыг эргэн авч үзэхдээ орлого олох үйл явцын дэмжих, шаардлагагүй татаасыг бууруулах зэрэг нь бүтээмжийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэсэн зардлыг  бууруулахад тустай талаар дурьджээ.

Төрөөс өсөлтийг даган гарах эрсдэл болон өсөлтийн зорилт хоорондын тэнцвэрийг хадгалахыг эрэлхийлж байгаа Хятад улсын хувьд, төрийн өмчийн компани, үйлчилгээний салбар дахь бүтцийн шинэчлэл нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын өр болон сүүдрийн банкны үйл ажиллагааг хязгаарлахад туслах талаар илтгэлд тэмдэглэжээ.

Мөн илтгэлд урт хугацаанд хэрэгжүүлэх бүтцийн шинэчлэл нь улс орнуудыг дэлхийн эдийн засгийн сэргэлтээс олох үр ашгийг нэмэгдүүлэхэд туслах талаар хөнджээ. Үндсэн шинэчлэл гэдэгт дэд бүтцэд илүү  их хөрөнгө оруулах, худалдаа ложистикийг сайжруулах, үйлчилгээг либералчлах, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд багтаж байна. Түүнчлэн бүс нутгийн олонх улс орнуудын боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах чадвартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа тул бага балчир наснаас дээд боловсрол эзэмших хүртэл болон насан туршид суралцаж байх зэрэг өргөн сэдвийг хамарсан иж бүрэн стратегийн асуудлыг хамарсан зөвлөмжийг илтгэлд дурьджээ.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн мэдээлэл нь бүс нутгийн эдийн засгийн талаарх Дэлхийн Банкны иж бүрэн тойм мэдээллийн эмхтгэл юм. Жилд хоёр удаа гарах энэхүү эмхтгэлийг дараах хаягаас үнэ төлбөргүй авч болно http://www.worldbank.org/eapupdate



Холбоо барих
Хаана Вашингтон хотод
Жэн Жань
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Сингапурт
Дини Джалал
Утас: +62-21-5299-3156
ddjalal@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/128/EAP

Api
Api

Welcome