Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хүчирхэг, Аюулгүй, Уян хатан: ОБЕГ, Дэлхийн Банк хамтран “Гамшгийн эрсдлийн удирдлага” чиглэлээр семинар зохион байгуулж байна

2014.6.27


Улаанбаатар хот. 2014 оны 6 дугаар сарын 27 Монгол Улсын иргэд байгалийн гамшгаас хэрхэн хамгаалагдах вэ? Газар хөдлөлт, үерийн гамшиг тохиохоос өмнө хэрхэн эмнэлэг, сургууль, иргэд арай илүү аюулгүй, арай илүү бөх бат барилга, байшинтай болгох вэ? Төрийн байгууллага, иргэд байгалийн гамшгийн эрсдлийг бууруулахад хэрхэн хамтран ажиллах вэ? Эдгээр асуултад хариулт олохоор өнөөдөр Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийн удирдлага” сэдэвт семинарын үеэр ярилцав. 


Image

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Дэлхийн Банктай хамтран зохион байгуулсан энэхүү семинарт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох яам, агентлаг, аймгийн захиргааны төлөөлөгч 70 гаруй хүн оролцсон байна.

Энэхүү семинар нь Дэлхийн Банкнаас Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Гамшгийн эрсдлийн удирдлагыг дэмжих” хөтөлбөрийн эхний хэсэг бөгөөд, уг хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын байгалийн гамшгаас учрах нөлөөллийг бууруулах, зохицуулах чадавхийг сайжруулах, институцийг бэхжүүлэх, онцгой байдлын мэргэжлийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм.


Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/06/27

Api
Api

Welcome