Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Зүүн Азийн эдийн засаг 2014 онд тогтвортой өсөлттэй байхаар харагдаж байна

2014.4.07


Бүтцийн өөрчлөлт нь урт хугацааны өсөлт, хөгжил цэцэглэлтийн гол түлхүүр

СИНГАПУР, 2014 оны 4 сарын 17 – Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тоймын өнөөдрийн дугаарт өгүүлснээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнууд энэ жил өндөр-орлоготой эдийн засгуудын сэргэлт болон Холбооны нөөцийн тоон хөнгөлөлтийн бууралтад үзүүлсэн зах зээлийн хариу үйлдэлд суурилсан эдийн засгийн тогтвортой өсөлтийг мэдэрнэ.   

Тайлангаас үзэхэд Зүүн Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжил энэ жил 7.1 хувийн өсөлттэй байх бөгөөд энэ нь 2013 оны өсөлтөөс ялгаагүй байна. Хэдийгээр 2009 оноос 2013 оны 8.0 хувийн дундаж өсөлтөөс буурсан үзүүлэлттэй байгаа ч Зүүн Ази нь дэлхийн хамгийн хурдан өсөлттэй бүс хэвээр байна. Хятад улсын хувьд энэ жилийн өсөлт 2013 оны 7.7 хувиас багахан хэмжээгээр буурч 7.6 хувьтай байгаа бол тус бүсийн бусад хөгжиж буй улс орнуудын хөгжил өнгөрсөн жилийн 5.2 хувийн өсөлтөөс бага хэмжээгээр буурч 5.0 хувиар өснө.  

“Дэлхий нийтийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн гол өсөлтийн хөдөлгүүр нь Зүүн Ази, Номхон далайн бүс байсан” гэж Дэлхийн банкны зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд ерөнхийлөгч Аксел ван Тротценберг хэлэв. “Дэлхий нийтийн санхүүгийн чангатгасан нөхцөл байдалд дасан зохицохоос гадна энэ оны дэлхий нийтийн хүчтэй өсөлт нь тухайн бүсийн харьцангуй тогтвортой өсөлтөд тус нэмэр болно.” 

Зүүн Азийн томоохон эдийн засгууд болох Индонези болон Тайландын хувьд санхүүгийн чангатгасан нөхцөлтэй тулгарч, өрх гэрийн зээлийн түвшин нь өндөр байна. Малайз улсын хувьд өсөлт нь тогтвортой байх бөгөөд 2014 онд 4.9 хувьтай байна. Хэдийгээр экспортын хэмжээ нэмэгдэх боловч зээлийн үйлчилгээний өндөр өртөг болон төсвийн бэхжүүлэлт нь дотоодын эрэлтэд нөлөөлнө. Филиппин улсын хувьд 2013 оны байгалийн гамшгийн үр нөлөөнөөс үүдэн дахин сэргээн босголтын зарцуулалт нь хэрэглээнд нөлөөлөх тул өсөлт 6.6 хувь болтлоо буурах магадлалтай байна.

Жижиг эдийн засгууд нь тогтвортой өсөлттэй байхаар харагдаж байгаа боловч хатуу мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай эрсдлийн хэт халалттай нүүр тулах магадлалтай. Камбожи улсын сонгуулын дараах шинэчлэгдсэн шинэчлэлтийн хөдөлгөөн нь энэ жилийн өсөлтийг 7.2 хувьд хүргэх боловч хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал нь эрсдэл дагуулж байна. Бүтцийн шинэчлэлтийн тогтвортой дэвшил нь Мъянмарын өсөлтийг 7.8 хувьд хүргэхэд туслана. Гэвч банк болон бусад салбарын бүтцийн шинэчлэлтийн хязгаарлагдмал дэвшил нь Вьетнам улсын өсөлтийг энэ жил 5.5 хувьд хүргэнэ. Дийлэнхи Номхон далайн арлууд болон Зүүн Тиморын хувьд хөгжилтэй эдийн засгуудын тусламж, мөнгөн гуйвуулгаас хамааралтай байна.

Бүсийн эрсдлийн урьдчилсан таамаглал хэвээр байна. “Дэвшилттэй эдийн засгуудын тооцоолсноос удаан сэргэн босголт, дэлхий нитйин хүүгийн түвшний өсөлт болон саяхны Зүүн Европиийн гео-политикийн сөргөлдөөний улмаас үүссэн бараа таваарын үнийн тогтворгүй байдал нь Зүүн Ази дэлхийн сөрөг хөгжилд эмзэг хэвээр байгааг харуулж байна, гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ахлах Эдийн засагч Берт Хофман хэлэв.

Сайн талаас нь харвал Зүүн Азийн хувьд вальютын уян хатан байдал нь гадаад цочрол буюу боломжит капитал урсгалын буцалттай тэмцэхэд тус нэмэр болохыг өнгөрсөн жилийн бууралт харуулсан. Мөн, ихэнхи улс орон түр зуурын худалдааны болон гадаад цочролоос хамгаалах хангалттай нөөцтэй байдаг.

 “Зүүн Азийн бүс орнууд нь өөрсдийн боломжит хөгжлийг нэмэгдүүлж, зах зээлийн итгэлийг урт хугацаанд хадгалах бүтцийн шинэчлэлтийг хийхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Хофман хэлэв.

Бүтцийн шинэчлэлт нь урт хугацаат өсөлтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, эмзэг байдлыг багасгах гол түлхүүр юм. Хятад улс нь өсөлтийн үр ашиг болон дотоодын эрэлтийг огцом өсгөхийн тулд санхүү, зах зээлийн хандлага, ажиллах хүчний хөдөлгөөн болон төсвийн бодлогод шинэчлэлтийг аль хэдийн хийж эхэлсэн байна. Хугацааны эцэст тус арга хэмжээнүүд нь эдийн засгийг илүү бат бөх, тогтвортой, хамруулсан болгоно. Татварын шинэчлэлт хийх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын саадыг багасгах зэргээр Засгийн газраас зарласан зарим санаачлагууд нь хөгжилд богино хугацаанд түлхэц өгөх боломжтой.

Хятад улсын амжилттай шинэчлэлт нь тэдний худалдааны түншүүд болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хэрэглээний бараа болон орчин үеийн үйлчилгээ нийлүүлэгчдэд ихээхэн хэмжээний үр ашиг хүртээх боломжтой юм. Үүний эсрэг, Хятадын дахин тэнцвэржүүлэлтийн замбараагүй байдлаас үүдсэн хэтрэлт нь дэлхий нийтийн болон бүсийн өсөлтөд муугаар нөлөөлөх магадлалтай, ялангуяа байгалийн нөөцийн экспортод түшиглэсэн улс орнууд.

Мөн, бүсийн бусад хөгжиж буй улс орнууд нь олон улсын худалдааг хөнгөвчлөх, үйлчилгээний салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зэргээр бүтцийн шинэчлэлтээс үр ашиг хүртэх боломжтой юм. Энэ нөхцөлд 2015 онд байгуулагдах Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн Эдийн засгийн нийгэм нь дотоод бүсийн хөрөнгө оруулалт болон экспортын хэмжээг огцом өсгөж, хөгжлийн чухал эх үүсвэрийг бий болгодог гэж тайланд дурьдсан байна.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн улирлын тойм нь Дэлхийн банкны бүсийн эдийн засгийн талаарх дэлгэрэнгүй тойм юм. Энэ нь жилд 2 удаа хэвлэгдэн гардаг бөгөөд үнэгүй хувилбарыг http://www.worldbank.org/eapupdate хаягаас олж болно.

Холбоо барих
Хаана Сингапурь улс
Дини Джалал
Утас: +62-21-5299-3156
ddjalal@worldbank.org
Хаана Вашингтон хот
Жэйн Жанг
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/419/EAP

Api
Api

Welcome