Тус сургуулийн барилгыг Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачлага төслийн (EFA-FTI) хүрээнд Дэлхийн банкны удирдлаган доор олон улсын донор байгууллагууд санхүүжүүлсэн бөгөөд төсөл нь Монгол улсын бүх хүүхдүүдэд ерөнхий боловсролыг хүртээмжтэй болгож, боловсролын чанарыг дээшлүүлж, 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжихэд дэмжлэг болсон.
Уг төслийн хүрээнд Арвайхээр сум (Өвөрхангай аймаг), Мөрөн сум (Хөвсгөл аймаг) болон Могод сумд (Булган аймаг) нийт 600 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн барилгын ажилыг санхүүжүүлсэн билээ.
Малчин айлын хүүхдүүдийг бага ангид бэлтгэх зорилгоор 171 гэр цэцэрлэгийг бүрэн тохижуулж, хичээлийн материал болон тоглоомоор хангасан. Ингэснээр малчин айлын хүүхдүүд 6 нас хүрч бага ангид ортол гэр цэцэрлэгт бага наснаас боловсролын арга хэмжээнд хамрагдахад тусалж байна.
Боловсролын чанарыг сайжруулах зорилгын дор 10,000 бага ангийн багш, оюутны байрны багш, нийгмийн ажилтнуудыг шинэ сургалтын хөтөлбөрт нийцсэн заах ур чадвар , аргачлалын сургалтанд хамруулсан. Сургуулиуд нь шинэ техник технологи буюу нөүтбүүк, хөдөлгөөнт сургалтын төв болон хичээлийн хэрэгслээр хангагдсан юм.
Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын Тэргүүлэгчдийн зөвлөл нь 2015 он гэхэд олон улсад зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын системд шилжиж, хүйсийн ялгаа болон хот/орон нутгийн сургуулийн элсэлтийн ялгааг багасгах зорилгоор Монгол улсад 29.4 сая ам.долларын Каталитик сангийн грантыг баталж өгсөн. Багануурын сургууль нь тус төслөөр хэрэгжиж буй хамгийн сүүлийн сургууль юм. Шинэ төсөл буюу Улаанбаатар хотод 17 цэцэрлэгийн барилгажилтыг санхүүжүүлэх10 сая ам.долларын шинэ төсөл одоогоор хэрэгжиж эхэлсэн.