ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улс бизнес эрхлэхийг илүү хялбар болгохоор гурван шинэтгэл хэрэгжүүлж байна

2013.10.28



Улаанбаатар, Mонгол улс, 2013 оны 10-р сарын 29— Дэлхийн Банк Группийн шинэ тайланд Монгол улс 2012 оны 6-р сараас 2013 оны 6-р сарын хооронд гурван бизнесийн шинэтгэл хэрэгжүүлж, улмаар шинэ бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах мөн эрчим хүчний хэрэглэгч болоход илүү хялбар болгосон байна.

 ”Бизнес эрхлэлт 2014: Жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн зохицуулалтыг ойлгох нь” тайланд Зүүн Ази, Номхон дайлан бүс нутгийн 25 орноос 15 нь бизнес эрхлэхийг хялбар болгох үүднээс нэг болон түүнээс дээш эрх зүйн шинэтгэл хэрэгжүүлсэн байна.

 Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол улс нь компанийн дүрмийг нотариатаар гэрчлүүлэх, орон нутгийн татварын албанд бүртгүүлэх шаардлагыг халснаар шинэ бизнес эрхлэхэд илүү хялбар болгосон байна. Түүнчлэн уг улс нь эрсдэл багатай барилгын зураг төслийг улсын байгууллагын техникийн хяналтаар оруулах журмыг хүчингүй болгосон байна. Гурав дахь шинэтгэл нь эрчим хүчинд холболт тавих өртгийг бууруулахын сацуу үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой болно.

 Хувийн хэвшлийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий Дэлхийн Банк Группийн гишүүн болох ОУСК нь Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн шинэтгэлийг дэмжих, үүнд Бизнес эрхлэх нь индексийн  дэд үзүүлэлтүүдэд хамаарах бизнесийн шинэтгэлийн талаар зөвлөмж өгөх болон бусад чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн болно.
 
“Монгол улс хоёр жил дараалан гурван эерэг бизнесийн шинэтгэл хийсэн нь дотоодынхоо бизнесийн орчинг сайжруулах, ялангуяа жижиг бизнесүүдэд ээлтэй болгохыг тууштай зорин ажиллаж байгааг харуулж байна” гэж ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туеэн Нгуэн хэлэв. Тэрээр, “Дэлхийн Банк Групп нь  Монголын шинэтгэлийн зорилтыг дэмжиж, нэн ядуурлыг арилгаж, Монгол иргэн бүрт хүртээмжтэй хөгжил цэцэглэлт авчрах суурийг тавилцаж байна”, гэж мөн хэлэв.
 
ОУСК-ийн түншлэлийн хүрээнд Монголын Засгийн газар бусад улс орны бизнесийн шинэтгэлийн амжилттай туршлагаас суралцаж байна. Өнгөрсөн жил Монголын шинэтгэлийн асуудал хариуцсан төлөөлөгчид мэдээллийн технологи нь засаглалыг хэрхэн ил тод, үр ашигтай болгодгийг суралцах зорилгоор Бизнес эрхлэх нь тайланд тэргүүлэх байр эзэлдэг Гүрж улсад айлчилсан юм.
Сингапур улс нь дотоодын бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэхэд хамгийн таатай эрх зүйн орчинтой гэгдэж нэгдүгээр байрт бичигдсэн хэвээр байгаа бол түүний дараа Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконг орж байна. Сингапур болон Хонконгийн араас Шинэ Зеланд, АНУ, Дани, Малайз, Өмнөд Солонгос, Гүрж, Норвеги болон Их Британи улсууд тус тус орсон байна.

Бизнес эрхлэх нь цуврал тайлангийн тухай:

Бизнес эрхлэх нь тайлан нь Дэлхийн Банк болон ОУСК-ын хамтран гаргадаг гол тайлан ба энэ нь компани байгуулах ба үйл ажиллагаа явуулах, хил дамнасан худалдаа эрхлэх, татвар төлөх болон дампуурлаас гарах гэх мэт эдийн засагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн мөчлөгийн бүхий л үе шатанд хамаатай хууль тогтоомжуудад дүн шинжилгээ хийдэг болно. Бизнес эрхлэх нь тайлан компаниуд болон хөрөнгө оруулагчдад хамаатай бизнесийн орчинг бүх өнцгөөс нь үнэлдэггүй болно. Жишээ нь тайланд сангийн бодлогын удирдлага, макро эдийн засгийн тогтвортой байдлын бусад үзүүлэлтүүд, ажиллах хүчний чадварын түвшин эсвэл санхүүгийн тогтолцооны тэсвэртэй байдал гэх мэт зүйлийг тусгаагүй болно. Тайлангийн үр дүн нь дэлхий даяар бодлогын хэлэлцүүлэг явуулах, компанийн эрх зүйн зохицуулалт болон улс орны эдийн засгийн үр дүнгийн харилцан уялдааны чиглэлээр явуулж буй судалгааг эрчимжүүлсэн болно. Энэ жилийн тайлан нь Бизнес эрхлэх нь тайлангийн 11 дэх дугаар ба нийт 189 орныг хамруулсан болно. тайлангуудын талаарх нэмэлт мэдээллийг doingbusiness.org вэб худсаас авч болох ба бидэнтэй doingbusiness.org/Facebook.

-т зочлон нэгдэнэ үү.

Дэлхийн Банк Групп

Дэлхийн Банк Групп нь хөгжингүй орнуудын санхүүгийн болон мэдлэгийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг юм. Уг групп нь  дараах таван харилцан уялдаатай байгууллагуудаас бүрддэг. Үүнд Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ) болон Олон Улсын Хөгжлийн Холбоогоос бүрдэх Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Сан (ОТХОБС) мөн Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв (ХОМШОУТ) тус тус орно. Эдгээр байгууллага тус бүр хөгжингүй орнуудын иргэдийн амьдарлын чанарыг дээшлүүлэх, ядууралтай тэмцэх зорилтыг хангахад чиглэгдсэн өөрийн онцгой үүрэгтэй юм. Нэмэлт мэдээллийг www.worldbank.org, www.miga.org,-аас авна уу.

 

Холбоо барих
Хаана East Asia and the Pacific
Hannfried von Hindenburg
Утас: +852 2509-8115
hvonhindenburg@ifc.org
Хаана Washington D.C.
Diana Chung
Утас: +1(202) 473-8357
Dchung1@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/10/28

Api
Api

Welcome