Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хөгжиж буй Зүүн Азийн эдийн засаг удааширч буй ч 2013 онд 7.1% хувьтай гарч дэлхийн өсөлтийг тэргүүлсэн хэвээр байна

2013.10.07



Өөрчлөгдөж буй глобал нөхцөл байдал өсөлтийг хадаглаж, хамт хөгжихийн тулд  бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатайг тодотгож байна.

Сингапур, 2013 оны 10-р сарын 7Хятад улс экпортонд чиглэсэн эдийн засгаас дотоодын эрэлтэд суурилсан эдийн засагт анхаарах болсон тул Зүүн Азийн хөгжигүй орнуудын өсөлтийг сааруулахад хүргэж байна. Хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан, экпортын хувь хэмжээ төлөвлөж байснаас бага гарсантай холбоотойгоор Индонез, Малайз болон Тайланд гэх мэт томоохон дунд орлоготой орнуудын өсөлт суларч байна гэж өнөөдөр гарсан Зүүн Ази, Номхон Дайлайн бүсийн тоймд бичжээ.  

Энэхүү тайланд уг бүсийн хөгжингүй орнуудын эдийн засгийг 2013 онд 7.1 хувь, 2014 онд 7.2 хувь байна гэж тооцоолжээ. Хэдийгээр энэ нь Дэлхийн Банкны 2013 оны 4-р сарын тооцооллоос бага байгаа боловч хөгжингүй Зүүн Азийн бүс нь бусад бүсийг өсөлтөөрөө тэргүүлж байна.

“Зүүн Ази, Номхон Далайн бүс нь дэлхийн ДНБ-ний 40%-ийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. 40% гэдэг нь өөр бусад бүсд байхгүй үзүүлэлт юм. Дэлхийн ерөнхий эдийн засгийн өсөлт хурдасч буй тул эдийн засгийн өсөлтөө хадгалах, ядуурлыг бууруулах мөн ядуу, эмзэг бүлгийн иргэдийн амьдарлыг дээшлүүлэх үүднээс хөгжингүй орнууд бодлого болон бүтэцийн өөрчлөлт хийх цаг болсон” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Аксел ван Тротсембург хэлжээ.

Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил албан ёсны тооцоолсон зорилт болох 7.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн мэдээлэл үйлдвэрлэл 2013 оны гуравдугаар улиралд нэмэгдэнэ гэх таамаглалыг дэвшүүлж буй тул богино хугацааны нөхцөл байдал нааштай байна. 2014 оны эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай байхаар төсөөлөгдөж байгаа боловч Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой эрсдэл тулгарсан хэвээр байна. Хөрөнгө оруулалтын гэнэт буурсан нь уг бүс нутагт, ялангуяа Хятадруу үйлдвэрлэлийн хэрэглэл, аж үйлдвэрийн түүхий эд нийлүүлэгч орнуудад сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.  

Хятадыг эс тооцвол уг бүсийн өсөлт 2013 онд 5.2 хувь, 2014 онд 5.3 хувь тус тус гарна гэж тооцоолжээ. Дотоодын эрэлт өсөлтийг түрэн урагшлуулж байгаа боловч АЗЕАН-ы томоохон эдийн засагтай улс орнууд болох Индонези, Тайланд болон Малайз гэх мэт улс орны хөрөнгө оруулалтын өрсөлт суларч байна. Хэрэглээ болон зогсолтгүй мөнгөн шилжүүлэг Филипиний  эдийн засгийг тэлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Уг бүсийн жижиг эдийн засагтай улс орнуудын эдийн засаг  илүү өөдрөг дүр зурагтай байна. Камбуж нь хувцасны бүтээгдэхүүний экспорт болон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн өсөлтөө нэмэгдүүлсэн байна. АНУ, Евро бүс болон Японы өсөлт 2013 оны хоёрдугаар улиралд эрчимжиж, эдийн засаг нь сэргэж эхэлсэн тул Зүүн Азийн хөгжингүй орнууд эдгээр орнуудын гадаад худалдаанд эзлэх өндөр хувь хэмжээгээрээ дамжуулан эдийн засагтаа найштай үр дүн авчрах боломжтой болж байна. Гэсэн хэдий ч энэ бүсийн орнууд болзошгүй сөрөг тохируулганд бэлтгэлтэй байх нь зүйтэй.

Сүүлийн хэдэн сард  АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого зогсоно гэсэнтэй холбогдуулан хөрөнгийн биржэд үнийн уналт бий болж, вальютын ханш суларсан нь ихээхэн гадны оролцоотой санхүүгийн зах зээлтэй орнуудын эдийн засагт хохирол авчирсан.

“Холбооны Нөөцийн Банкнаас зах зээлийн тгтворжуулалтын бодлогыг хязгаарлахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь бусад улс орнуудад ирээдүйн савлагаанаас үүсэн эрсдлийг бууруулах арга хэмжээ авах хоёр дахь боломжийг бий болголоо” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Ерөнхий эдийн засагч Бэрт Хофман хэллээ. “гадаад мөнгөн тэмдэгтээр төлөх, богино хугацааны өр зээлээс хэт хараат байдлыг багасгах, өсөлт саарах үед вальютын ханшаа сулруулах мөн олон улсын чөлөөт эх үүсвэрийн нөхцөл байдлын өөрчлөлтөнд хариу арга хэмжээ авах бодлогын нөөцөө нэмэгдүүлэх нь улс орнуудын хувьд бэлтгэлтэй байх арга хэмжээнүүд юм“ гэж тэрээр нэмж дурдав.

Японы өсөлтөө сэргээх шинэ стратеги болох “Абэномикс” нь уг бүс нутагт японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уг бүс нутагруу чиглэх хөрөнгийн урсгалын хязгаарлалтын нөлөөллийг багасгаж болох юм.

Дэлхийн эдийн засгийн хямарлыг давах үүднээс хэрэгжүүлсэн сангийн болон мөнгөний тэлэх бодлого н олон улс орнуудад сул тал бий болгосон байна. Хөгжсөн орнуудад хүүгийн түвшин тууштай өсөхөд засгийн газрууд бэлтгэлтэй байж, санхүүгийн тогтвортой байдлыг сэргээн тогтоохоор илүү их чармайлт гаргах шаардлагатай болно.

Урт хугацаандаа олон улсын хүүгийн түвшин нэмэгдэх нь хөрөнгө оруулалтанд нөлөөлөх тул өсөлтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах нь бүтэцийн өөрчлөлт хийхээс нэн хамаарна. Улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн хэрээр төсвийн хөрөнгө оруулалтаа үр ашигтай байлгах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн өсөлт сайн байх төлөв байдал нь хөгжингүй орнуудад шинэтгэл хийхэд түлхэц үзүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтийг өөртөө нааштайгаар ашиглаж, өөрсдийн өсөлтийг бататгаж авах боломжоор хангана. Засгийн газрууд төсвийн эрсдэлд анхаарлаа хандуулж, эрчим хүчний салбарын татаасыг багасгах гэх мэт арга хэмжээгээр дамжуулж урт хугацааны өсөлт авчрах орон зайг бүрдүүлэх хэрэгтэй юм.

“Хөгжил дэвшлийн үр өгөөжийг хуваалцах боломж олгох бүтцийн шинэтгэл хийх нь ирээдүйн өсөлтийн гол түлхүүр юм,” гэж Хофман хэлэв.

Зүүн Ази, Номхон Далайн бүсийн тойм нь Дэлхийн Банкны уг бүс нутгийн орнуудын эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа юм. Энэ нь жилд хоёр удаа хэвлэгддэг ба http://www.worldbank.org/eapupdate хаягаас үнэгүй төлбөргүй авч болно.

Бидний Facebook хаяг: http://www.facebook.com/worldbank

Бидний Twitter хаяг: http://www.twitter.com/worldbank

Хураангуй

ХЭСЭГ I

  • Дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч 2013 оны 2 болон 3 дугаар улиралд чангарсан боловч үүний цаана олон эрсдэл нүүрэлсэн хэвээр байна. 2013 оны хоёрдугаар улиралд АНУ, Япон болон Евро бүсийн орнууд сүүлийн 30 сард анх удаа эерэг өсөлттэй гарлаа. Евро бүс энэ оны хоёрдугаар улиралд (улирлаас улиралд харьцуулсны дагуу) 1.2 хувийн өсөлттэй гарч, удаан хугацааны эдийн засгийн уналтаас гарав. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувь хүрсэн нь эдийн засгийн сэргэлт эрчимжиж байгааг нотолсон бол Японы эдийн засаг 3.8 хувь хүрч тэлсэн байна. Бразил, Хятад, Малайз, Өмнөд Африк болон Турк гэх мэт хөгжингүй орнуудын өсөлт мөн хурдассан байна. Түүнчлэн эдийн засгийн гол үзүүлэлтүүд дэлхийн үйлдвэрлэл, худалааны мөчлөг гуравдугаар улиралд хамгийн доод цэгтээ хүрсэн байж болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын төсвийн гацаатай холбоотой тодорхойгүй байдал, тэргүүлэх эдийн засагтай орнуудын мөнгөний бодлогоор эдийн засагаа сэргээх хөтөлбөрөө зогсоосны нөлөө, Хятадын хөрөнгө оруулалтын огцом уналт болон Ойрх Дорнодод гарч буй үймээн гэх мэт эрсдэл дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нүүрэлсэн хэвээр байна.
  • Дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч чангарсан нь Зүүн Азийн хөгжингүй орнуудад өсөлтөө 7-оос илүү хувьтай байлгаж, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч байр сууриа хадгалахад туслах болно. Хятадын өсөлт нь засгийн газраас тавьж буй 7.5 хувийн зорилтод хүрэх   төлөвтэй байгаа – энэ нь  4 дүгээр сард бидний таамаглаж байсан өсөлтөөс даруй 0.8 хувиар бага байна. Хятадын засгийн газраас бүтээмж ба инноваци, хөрөнгө оруулалт бус хэрэглээнд суурилсан өсөлт бий болгох замаар эрэлтийг тэнцвэржүүлэхэд түлхүү анхаарч байгаа тул уг улсын өсөлт дунд хугацаандаа 7.5-аас 7.7 хувийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. Хятадаас бусад Зүүн Азийн хөгжингүй орнуудын өсөлт 2012 онд 6.2 хувь байсан бол 2013 онд  5.2 хувь хүртэл буурч, харин 2013 онд 5.3 хувь, 2014 онд 5.7 хувь хүртэл тус тус өсөх таамагтай байна. Сингапур болон Бруней гэх мэт өндөр орлоготой орнууд ордог АСЕАН-ны гишүүн орнуудын эдийн засгийн сэргэлт алгуур байх ба эдийн засгийн өсөлт нь 2013 онд 5.1 хувь, 2014 онд мөн 5.1 хувь, 2015 онд 5.4 хувь тус тус гарах төлөвтэй байна. Зүүн Ази, Номхон Далайн бүс (ЗАНДБ)-ийн өсөлт 2013 онд бага зэрэг саарсан ч гэлээ дэлхийн эдийн засгийн өсөлтийн тавны хоёрыг бүрдүүлж, дэлхийн бусад бүсүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
  • Дэлхийн санхүүгийн хямарлын дараа ЗАНДБ-ийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон дотоодын эрэлт буурч байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийн дэмжлэгийн үр дүнд гарсан хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын эрчтэй өсөлт нь 2009 оноос хойш Зүүн Азийн эдийн засгийн 90 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүд хаагдаж байгаатай холбогдуулан дотоодын эрэлт буурч байна. 2012 оны дунд үеээс хойш Индонезийн эдийн засаг олон улсын зах зээл дэхь түүхий эдийн үнийн уналт болон хувийн хөрөнгө оруулалтын сааралтанд өртөгдсөн хэвээр байна. Хувийн салбарын өрийн хэмжээ их байгаа нь Малайз болон Тайландын эдийн засгаа сэргээх чадварыг бууруулсан бол банкны салбар болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд нүүрлэж буй асуудлууд нь Вьетнамын эдийн засгийг өсөлтийг хүлж байна. Хятадын хувьд зээлийн өсөлт, хөрөнгө оруулалтыг сааруулах замаар эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх оролдлого хийх магадлалтай боловч үүний хурдац нь эдийн засгийн өсөлтийн ерөнхий түвшнөөс хамаарах болно.
  • АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (ХНБ)-ны мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх бодлогоо хязгаарлахыг хойшлуулсан шийдвэр нь хөгжиж буй орнуудруу чиглэх хөрөнгийн урсгалыг сэргээж, уг орнуудын засгийн газруудад ирээдүйн савалгаанаас үүдэх эрсдлийг бууруулах арга хэмжээ авах хоёр дахь боломжийг олгож байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг хязгаарлана гэсэн таамаглал хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнийг бууруулж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж, дотоодын бондын хүүг огцом өсгөсөн юм. Индонез үүнд хамгийн их өртсөн ба Тайланд, Филипин болон Малайз улс арай бага өртсөн байна. Санхүүгийн зах зээлд нь гадны оролцоо өндөр байсан орнууд нь хөрөнгө оруулалтаа харьцангуй их хэмжээгээр алдсан орнууд байсан ба энэ нь тэднийг савалгаанд өртөх эрсдлийг нэмэгдүүлсэн байна. ХНБ-наас мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх бодлогоо хязгаарлахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, ЗАНДБ-ийн орнуудад уг бодлогыг хязгаарлахтай холбоотой нөлөөнд бэлтгэх цаг хугацаа, хоёр дахь боломжийг олгосон.  Уг бодлогыг хязгаарлахаас үүдэн гарах эрсдлийг бууруулах арга хэмжээнд гадаад мөнгөн тэмдэгтээр төлөх богино хугацааны өр зээлийн хэт хараат байдлыг багасгах, өсөлт саарах үед вальютын ханшаа сулруулах мөн олон улсын чөлөөт эх үүсвэрийн нөхцөл байдлын өөрчлөлтөнд хариу арга хэмжээ авах бодлогын нөөцийг нэмэгдүүлэх тус тус орно.  
  • Дэлхийн эдийн засгийн мөчлөгт өөрчлөлт орж буйтай холбогдуулан ЗАНДБ-ийн олон орнууд сангийн болон мөнгөний бодлогодоо тохируулга хийх нь гарцаагүй. ЗАНДБ-ийн ихэнх орнууд энэ жил өсөлтийг дэмжих үүднээс төсвөөс эдийн засагт дэмжлэг үзүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн ба эдгээрийн зарим нь өнгөрсөн хугацаанд явуулсан тэлэх бодлоготой холбоотой төсвийн тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. Зээлийн өсөлт уг бүсийн томоохон эдийн засагтай орнуудад саарсан боловч ихэнх орнуудын ДНБ, зээлийн харьцаа 2008 оныхтой харьцуулбал өндөр байна. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд гарсан зээлийн тэлэлттэй холбоотой эрсдлийг бууруулах үүднээс макро-зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түүний сацуу ЗАНДБ-ийн орнууд татаасын тогтолцоог оновчтой болгохыг эрмэлзэж байна. Үүнд Индонез болон Малайзын түлшний татаас мөн Тайландын будааны татаас илүү тод жишээ болон харагдаж байна.
  • Уг бүсийн улс орнуудын өсөлт төлөвлөсөн хувьд хүрэх юумуу түүнээс давсан үзүүлэлттэй байгаа тул цаашид өсөлтөө хурдасгах, ядуурлыг бууруулах ахиц гаргах нь бүтцийн шинэтгэлээс нэн хамаарна. Хятад улс өөрийн хотжилтын бодлого, газрын менежментийн тогтолцоо, санхүүгийн тогтолцоо, сууршилт (хукуо)-ийн систем болон төсвийн төвлөрлийг сааруулах талаар томоохон шинэтгэл хийхээ зарлахаар зэхэж байгаа гэж ойлгогдож байна. Малайзын засгийн газар улсаа 2020 онд өндөр орлоготой орны түвшинд аваачих зорилгоор “эдийн засгийн шинэтгэлийн хөтөлбөр”-өөрөө хэрэгжүүлсээр байна. Харин Индонезийн хувьд илүү нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын дэглэм тогтоох хэрэгтэй байгаа бол Филипин улс дотоодын өрсөлдөөнөө нэмэгдүүлж, гадаадын оролцоонд тавьсан хязгаарлалтаа зөөллөх хэрэгтэй байна. Тайландын дунд хугацааны төсвийн оновчтой хүрээ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Эдгээр онуудын хувьд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал ба төсөл сонгон шалгаруулах арга замаа боловсронгуй болгох, санхүүжилтийн механизмаа шинэлэг болгох мөн төслийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох замаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай юм.  
  • Бидний бүсийн хэмжээний урьдчилсан суурь тооцоололд ихэвчлэн өсөлтийн сааралттай холбоотой эрсдлүүд орсон байсан боловч өсөлт нэмэгдэхтэй холбоотой хэд хэдэн эрсдлүүд гарч ирсэн. АНУ-ын уламжлалт бус мөнгөний бодлогын зохион байгуулалтгүй хумилт, АНУ-ын төсвийн үргэлжилсэн гацаа болон Хятадын эдийн засгийн гэнэтийн удаашрал нь үндсэн гурван тулгамдсан эрсдэл болоод байна. Гэсэн хэдий ч эрсдэл бүр өсөлтийн сааралттас үүдээгүй байна. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрчимжилт олон улсын худалдаагаар дамжин ЗАНДБ-ийн орнуудад дам эерэг нөлөө авчрах болно. Энэ нь уг орнуудад эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдээ өсөлтөнд хүчтэй нөлөөлөлгүйгээр хаах боломж олгож байгаа юм. Хоёрдугаарт, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал, Японы дефляциас гарч, эдийн засгийн өсөлтийг сэргээх шинэ стратеги нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хязгаарлалтын ЗАНДБ-ийн орнуудад чиглэх хөрөнгийн урсгалд нөлөөлөх нөлөөллийг багасгах боломжтой юм. Энэ нь банкны зээлийн өсөлт, зээлийн чанарын тэнцвэржүүлэлт, гадаадруу чиглэсэн хөрөнгө оруулалтаар дамжин ЗАНДБ-ийн орнуудад эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Товчхон хэлбэл нэмэгдэж буй хүүгийн түвшнөөс үүдэх эрсдлийг багасгахын сацуу худалдааны тэлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн улс орон эдийн засгаа сайжруулж чадна.

ХЭСЭГ II

  • Энэхүү тайлан нь шинээр гарч ирж буй хоёр үндсэн бүсийн асуудлыг тусгасан болно. Үүнд Хятадын эрчимжсэн хөрөнгө оруулалт, зээл олголтонд суурилсан өсөлтийн загвар болон АНУ-ын  мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх бодлогын хязгаарлалтын уг бүст үзүүлэх нөлөөлөл тус тус орно. 
  • Хятадын зээлийн тэлэлт эцэстээ хүрсэн. Хятад улс дэлхийн санхүүгийн хямралыг давахын тулд томоохон зээлийн тэлэлтийн тусламжтайгаар хөрөнгө оруулалтанд суурилсан эдийн засгийг дэмжих нүсэр хөтөлбөр явуулсан. Энэ хөтөлбөрөөс үүдсэн өсөлт нь урт хугацаандаа тогтвортой биш болох нь харагдаж байна. Сүүлийн жилүүдэд олгосон их хэмжээний зээл нь эдийн засгийн бүхий л салбарын өрийн хэмжээг нэмэгдүүлж, улмаар санхүүгийн тогтвортой байдалд шинэ эрсдлийг авчирсан. Албан бус банкны үйл ажиллагааны нь банкны тогтолцоотой нягт уялдаатай, хяналт багатай мөн орон нутгийн засгийн газар болон банкнуудаас баталгаа гаргуулсны үндсэн дээр явагддаг тул түүний тэлэлт томоохон эрсдлүүдийг бий болгоод байна. Түүнчлэн орон нутгийн засгийн газруудын өр нэмэгдэж байгаа нь түгшүүр болж байна. Учир нь Хятадын орон нутгийн төсвийн санхүүжилт нилээдгүй төвөгтэй, ил тод биш байдаг. Үүнтэй холбоотойгоор гурван чиглэлээр бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй. Үүнд, эдийн засагт хурдтай нэмэгдэж буй зээлийн өсөлтийн хазаарлах, орон нутгийн төсвийн санхүүжилтийг оновчтой болгох мөн санхүүгийн салбарын шинэтгэлийг гүнзгийрүүлж, өргөн цар хүрээтэй болгох.
  • Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын төгсгөл. Мөнгөний нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх бодлого нь эхэн үедээ Зүүн Ази, Номхон Далайн бүст чиглэх хөрөнгийн урсгал болон бүсийн санхүүгийн зах зээлд эерэг нөлөө авчирсан. Тийм боловч энэхүү бодлого нь улс оронруу чиглэх хөрөнгийн урсгал болон хөрөнгийн үнэд гарсан өөрчлөлтөд тодорхой оролцоотой байсан. Хэрэв АНУ энэхүү бодлогоо хумихад хүрвэл зээлийн өртөг нэмэгдэж, орж ирэх хөрөнгийн урсгал саарч, Зүүн Ази, Номхон Далайн бүс дэхь хөрөнгийн үнэ буурна. Энэ нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хувь хэмжээнд нөлөөлж, улмаар хэт тэлсэн дотоодын санхүүгийн салбарт асуудлууд авчирна. Үүний нөлөөлөл нь харилцан адилгүй байх ч гэлээ харьцангуй нээлттэй санхүүгийн салбартай, урсгал дансны алдагдал их, сүүлийн жилүүдэд зээл эсвэл өрөө нэмэгдүүлсэн улс орны хувьд илүү хүндээр тусах юм. Улс орнууд нь дотоодын байгууллагууд болон хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах замаар зээлийн өртгөө бууруулах боломжтой юм.

ХЭСЭГ III

  • Энэхүү тайланд бүсийн хөгжлийн дунд хугацааны хоёр асуудлыг харуулсан тусгай хэсэг багтсан юм. Үүнд хөдөлмөрийн зах зээлийн бэрхшээлүүд болон хүн амын өтлөлтийн нөлөөлөл тус тус орсон болно.
  • Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн ажил эрхлэлт. Хөдөлмөрийн зах зээл болон түүний эдийн засгийн өсөлт, өрхийн амжиргаанд үзүүлэх хувь нэмэр нь Зүүн Ази, Номхон Далайн бүсд тулгамдаж буй асуудал болоод байна. Залуучуудын хөдөлмөрийн идэвхигүй байдал, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал мөн шаардлагатай чадварлаг хүчний дутагдал гэх мэт зүйл энэ асуудалд хамрагдаж байна. Эдгээр асуудлын үндэс болох албан бус эдийн засаг түгээмэл тархсан нь өрхийн цочролд өртөмтгийн байдлыг нэмэгдүүлж, татварын суурийг хязгаарлаж, инноваци болон бүтээмжийг сааруулж байгаа юм. Албан бус байна гэдэг нь хөдөлмөрийн зах зээл чанга зохицуулалттай мөн зохицуулалтаас зайлсхийх шалтгаанаас үүдэлтэй. Зохистой бодлогын үндсэн арга хэмжээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах мөн Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн хүн амын ихэнхийг ажлын байраар хангаж байдаг жижиг, дунд  үйлдвэрийг дэмжих эрх зүйн зохицуулалт бий болгох зэрэг орно. Ажилтай холбоотой эрсдэл, нийгмийн хамгааллын үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор ажлыг “албан ёсны болгох” нь нэн чухал юм. Энэ зорилгыг хангах үүднээс ажиллах хүчин, хүний капиталын хөдөлгөөнийг дэмжих, (аж үйлдвэрийн салбарт цалинтай үндсэн ажилтан ажиллуулах гэх мэт) зарим төрлийн ажил эрхлэлтийн тусгайлан дэмжихгүй байх бодлого явуулах нь зүйтэй юм. Ялангуяа хөдөө аж ахуй салбарт төвлөрсөн орнуудын хувьд хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх онцгой бэрхшээлтэй тулгарч байна. Хотжилт явагдаж буй орнуудын хувьд хот төлөвлөлтөө сайжруулах нь нэн чухал юм. Номхон Далайн арлын улсуудын хувьд гадаадад амжилттай ажиллахад шаардлагатай хүний капиталаар залуучууддаа хангах нь зүйтэй. 
  • Зүүн Ази, Номхон Далайн бүсийн хүн амын өтлөлт. Зүүн Ази, Номхон Далайн бүсийн хүн амын өтлөлт хурдацтай явагдаж байна. Өтлөлтийн үндсэн шалтгаан нь төрөлт багасаж, дундаж наслалт уртассантай холбоотой ба үүнд харьцангуй бага орлоготой иргэд хамрагдаж байна. Энэ нь ажиллах хүч, нийт өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх боловч улс орноос хамааран харилцан адилгүй байна. Хот суурин газар амьдардаг ахмад иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо бага байдаг тул хотжилт нь энэхүү нөлөөг илүү нэмэгдүүлнэ. Гэр бүлээ асран халамжлах харилцаа багассантай холбоотойгоор ядуу хөгшин иргэд нь санаа зовинуулах асуудал болоод байна. Өтлөлттэй холбоотой хэд хэдэн чухал бодлогын бэлрхшээл тулгарч байна. Нэгдүгээрт, ажлын бүтээмжтэй жилүүдийг уртасгах, өтөлж буй ажилчдын чадварыг хадгалах мөн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Хоёрдураарт, төрийн байгуллагын захиргааны чадавх, төсвийн тогтвортой байдалд халгүйгээр тэтгэвэрийн тогтолоог цар хүрээ, санхүүгийн хамгааллыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэчлэх явдал юм. Гуравдугаарт, хөгшин иргэдийн халамж, урт хугацааны халамжийг сайтар тусгасан эрүүл мэндийн тогтолцоог эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтэд өөрчлөлт оруулах замаар шинэчлэх явдал болно.  
Холбоо барих
Хаана Сингапур
Дини Джалал
Утас: +62-21-5299-3156
ddjalal@worldbank.org
Хаана Вашингтон
Чисако Фукуда
Утас: +1 (202) 473-9424
cfukuda@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/121/EAP

Api
Api

Welcome