Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд ерөнхийлөгч Монголд айлчлана

2013.9.18



Image

Дэлхийн Банкны Зүүн Ази Номхон Далайн Бүсийн асуудал эрхэлсэн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург Монголд 9 сарын 19-22нд айлчилж байна. Фото зургийг эндээс харна уу.


Улаанбаатар, 9 сарын 18, 2013 – Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Тротцэнбүрг нь тус албан тушаалд энэ оны 2 сард томилогдсон бөгөөд  Монгол улсад  9 сарын 19-нөөс 22-ны хооронд  айлчлах гэж байна.  

Хөгжлийн өргөн туршлагатай, нэртэй эдийн засагч ноён ван Тротцэнбург нь  Монголын хөгжил дэвшилд Дэлхийн банк хэрхэн хувь нэмрээ оруулах, ард иргэдийн ялангуяа нийгмийн эмзэг давхаргынхны  амьжиргааг дээшлүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар засгийн газрын төлөөлөлтэй уулзаж ярилцах юм. 

“Монголын эдийн засаг 2010 оноос хойш жил бүр дунджаар 12 хувиар өсч,  ядуурлын хэмжээ нь 39%-аас 27% хүртэл буурч гайхалтай амжилтанд хүрсэн. Энэхүү өсөлтийг тогтворжуулах, ядуу бага орлоготой хасгийг бүрэн хамруулсан өсөлтийг бий болгохыг Монгол улс зорьж байна. Миний хувьд Монгол улсын хөгжлийн талаар ярилцаж, бидний зүгээс бололцоог бүгдэд бий болгоход хувь нэмэр оруулах тухай ярилцахыг зорьж байгаа” гэж Ноён ван Тротцэнбург хэлжээ. 

Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил маш хурдацтай өсөж ирсэн бөгөөд Монголын засгийн газарт тулгарч буй асуудлуудын шийдэхийн сацуу ирээдүйд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа. Монголын хувьд эдийн засгаа төрөлжүүлж, залуучуудад хөрөнгө оруулалт хийж, хойч үедээ хүртээл болгох үүднээс ашигт малтмалын нөөцийг зохицуулах нь чухал юм.”

Монголд айлчлах хугацаандаа ноён ван Тротценбүрг Дэлхийн банкнаас хөдөө орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцана, тус төслүүд нь хөгжлийг бүгдэд хүргэхийг зорьж байгаа бөгөөд бага ангийн хөтөлбөрт ном унших хичээлийг оруулж боловролын чанарыг сайжруулах төсөлд хамрагдсан дунд сургуультай мөн танилцах юм” гэж тэрээр хэлсэн байна.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд ерөнхийлөгчийн хувьд Ноён ван Тротцэнбургийн удирдлагын  дор 22 улсын 1,000 ажилтан болон 30.2 тэрбум ам.долларын зээлийн багцыг  хариуцан ажилладаг. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: + (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/09/18

Api
Api

Welcome