Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 29.8 ХУВЬ БОЛЛОО

2012.4.17




Улаанбаатар, 2012 оны 04 сарын 17 - Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) нь Дэлхийн Банк (ДБ)-тай статистикийн чадавхийг бэхжүүлэх, өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа, ядуурлын үзүүлэлт тооцох арга зүй, тооцооны чиглэлээр 2002 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү урт удаан хугацааны хамтын ажиллагааны нэг томоохон жишээ нь Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын бодит байдлыг харуулж чадахуйц арга зүйг тодорхойлохоор хоёр талын баг хамтран ажилласнаар Монгол Улсын ядуурлын талаарх олон янзын тоо мэдээллийг нэг мөр болгосон явдал юм.

ДБ-наас боловсруулсан арга зүйн дагуу ҮСХ-оос явуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2011 оны үр дүнд үндэслэн тооцсон ядуурлын тоо мэдээллийг өнөөдөр хамтран зарлаж байна. Хоёр талын хамтарсан тооцоогоор Монгол Улсын ядуурлын хамралт 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 пунктээр, ядуурлын гүнзгийрэлт 7.6 хувь болж 3.7 пунктээр,  ядуурлын мэдрэмж 2.8 хувь болж 2010 оныхоос 1.8 пунктээр тус тус буурлаа.  

Хүснэгт 1. Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, хувиар  

 

Ядуурлын

Хамралтын хүрээ

Гүнзгийрэлт

Мэдрэмж

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

Улсын дундаж

39.2

29.8

-9.4

11.3

7.6

-3.7

4.6

2.8

-1.8

 хот

 

32.2

26.6

-5.6

8.7

7.0

-1.7

3.4

2.6

-0.8

хөдөө

 

47.8

33.3

-14.5

14.6

8.4

-6.2

6.1

3.0

-3.1

Ядуурлын хамралтын хүрээг бүс нутгаар авч үзвэл Баруун бүсийн ядуурлын хамралт 30.2 хувь, Хангайн бүсийнх 38.9 хувь, Төвийн бүсийнх 27.2 хувь, Зүүн бүсийнх 34.3 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9 пунктээр буурав (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, бүсээр, хувиар   

 

Ядуурлын

Хамралтын хүрээ

Гүнзгийрэлт

Мэдрэмж

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

бүс

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баруун

51.1

30.2

-20.9

16.0

7.9

-8.1

6.7

2.9

-3.8

 

Хангайн

51.9

38.9

-13.0

16.0

9.9

-6.1

6.7

3.5

-3.2

 

Төв

29.3

27.2

-2.1

7.7

7.1

-0.6

2.9

2.6

-0.3

 

Зүүн

40.6

34.3

-6.3

12.3

9.3

-3.0

5.2

3.5

-1.7

 

Улаанбаатар

29.8

23.5

-6.3

7.7

5.9

-1.8

2.8

2.1

-0.7

Ядуурлын хамралтын хүрээг суурьшлаар авч үзвэл сумын төв, хөдөөд хамгийн их бууралттай байгаа юм. Тухайлбал, энэ үзүүлэлт хөдөө нутагт 2010 оныхоос 18.9 пунктээр буурлаа.

Хүснэгт 3. Ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, суурьшлаар, хувиар 

 

Ядуурлын

Хамралтын хүрээ

Гүнзгийрэлт

Мэдрэмж

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

2010

2011

өөрчлөлт

 

Суурьшил

                 

 

Улаанбаатар

29.8

23.5

-6.3

7.7

5.9

-1.8

2.8

2.1

-0.7

 

Аймгийн төв

36.2

31.8

-4.4

10.4

8.8

-1.6

4.2

3.5

-0.7

 

Сумын төв

38.8

30.9

-7.9

11.4

8.1

-3.3

4.7

3.0

-1.7

 

Хөдөө нутаг

54.2

35.3

-18.9

16.9

8.6

-8.3

7.1

2.9

-4.2

Өнөөдрийн байдлаар  ядуурлын үзүүлэлтүүдийг бүс, улсын түвшинд мөн суурьшлаар тооцон гаргаж байгаа бөгөөд цаашид аймгийн түвшинд тооцдог болох зорилт тавиад хоёр талын багууд хамтран ажиллаж байна. Ядуурал, амьжиргааны үзүүлэлтүүдийг аймаг, нийслэл, бүс, улсын түвшнээр тооцон гаргах нь улс орны хөгжлийн төлөвлөлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой болно.

Өрхийн хэрэглээ, хүн амын амьжиргаа, ядуурлын талаарх мэдээлэл нь төлөвлөлт, бодлого боловсруулалт, бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал суурь мэдээлэл юм.

Харилцах хаяг: 

ДБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар
Сеүлийн гудамж 4, MCS Плаза 5 давхар
Утас: +(976-11) 312647, 312654
Веб сайт: https://www.worldbank.org/mn/country/mongolia

Үндэсний Статистикийн Хороо
Засгийн газрын III байр, Бага тойруу 44
Утас: +(976-11) 322424, 326414
Веб сайт: www.nso.mn

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/04/17

Api
Api

Welcome