Монголд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь Дэлхийн хэмжээнд 12-т, Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2 дугаарт орж буй томоохон зөрүүтэй үзүүлэлт болоод байна.
Эрүүл мэндэд хортой зан үйл болох тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, зохисгүй хооллодог, хөдөлгөөний хомсдолтой, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрэлхийлдэгүй зэрэг эрсдэлтэй зуршил нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүтэй байдлын суурь буюу анхдагч шалтгаан болохыг Дэлхийн Банк, Жендэрийн Үндэсний Хороо хамтран боловсруулсан судалгааны үр дүн бататган харуулж байна. Түүнчлэн, эр хүн шиг байх ёстой гэсэн нийгмийн буруу, хортой, хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрч, түүнийг даган дуурайх дадал болон эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэл хийх хоёрын хоорондын эерэг хамаарал их байна.