Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ

Монголын “Уулын сүнс”-ийг аврах нь

2014.1.10


Image

Монгол улс нь сүүлийн 20 жил цоохор ирвэсийг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн. Сайн туршлагуудыг хуримтлуулсан бөгөөд тэднийгээ урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай.  цомог


ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Монгол улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан гэсэн ангилалд багтдаг.
  • Цоохор ирвэстэй улс орнууд нь ирвэсийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэхийн тулд даян дэлхийн шинэ санаачлагыг дэмжлээ.
  • Монгол улс нь сүүлийн 20 жил цоохор ирвэсийг хамгаалахын төлөө ажиллаж ирсэн бөгөөд даян дэлхийн энэхүү санаачлагад хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа.

Улаанбаатар хот, Монгол Улс, 2014 оны 1 дүгээр сарын 10 – Үл баригдагч, нууцлаг цоохор ирвэс нь Монголын газар нутгийн нөхцөлтэй адил буюу дэлхийн хамгийн хүнд, зэлүүд нутагт тархан нутагладаг бөгөөд Говийн элсэн цөл болон Алтайн бүсийн уулархаг нутагт 1,000 орчим цоохор ирвэс байдаг.

Монгол улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд Хятадын дараа буюу хоёрт ордог. Өнөөгийн байдлаар цоохор ирвэсийн тоо 12 улсад нийт 3,900-6,400 байна: Баруун зүг рүү Афганистан, Зүүн зүг рүү Хятад, Хойд зүг рүү Орос, Өмнө зүг рүү Энэтхэг.

Саяхан, эдгээр 12 улсын засгийн газрын төлөөлөгчид  Киргиз улсын нийслэл Бишкек хотод цугласан юм. Тэд цоохор ирвэсийг аварч, өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх Даян дэлхийн шинэ санаачлага болон Даян дэлхийн цоохор ирвэсийн экосистемийг сэргээх хөтөлбөрийг дэмжлээ.

Өнгөрсөн жил Монгол болон бусад бүсийн улсууд хэд хэдэн удаа уулзсан ба, анх удаа эзэмшил, улс төрийн эрмэлзлийг хамгийн дээд түвшинд хүргэж, салбар хоорондын шийдлийг олох  хөтөлбөрийг боловсруулсан юм. Дэлхийн барын санаачлага нь энэхүү улсуудад төрийн бус байгууллагаар удирдуулсан нэгдсэн бус оролцоог засгийн газраар удирдуулсан цогц ажил хэрэгт чиглүүлэхэд туслалцаа үзүүлсэн.

Монгол дахь цоохор ирвэсийн ач холбогдол

Цоохор ирвэс нь 2012 оны Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар “нэн ховор” амьтаны ангилалд багтдаг.

“Уулын сүнс” гэгч хочтой энэхүү өвөрмөц муур нь хүний нүдэнд маш цөөхөн харагдсан байдаг ба хүн, малтай зэрэгцэн амьдарч буй газар нутгийнхаа төрх байдлын индикатор болж өгдөг. Цоохор ирвэсийн газар нутаг нь ус, усан цахилгаан, ашигт малтмал, мал дээр суурилсан амьжиргаа болон эко аялал жуулчлалыг дэмжих гэх мэт орон нутгийн эдийн засагт нэн чухал ач холбогдолтой юм.

 Түүнийг оршин тогтноход хүн хамгийн их аюулыг учруулж байна. Хятад улсын үслэг эдлэлийн болон уламжлалт эмчилгээний салбарын эрэлтийг хангах зорилгоор, Монгол улсад цоохор ирвэсийн арьс болон ясны төлөө хулгайгаар ангуучилж байна. Хэтрүүлэн агнах болон тэдний идэшийг агнаснаар цоохор ирвэс болон малчдын хооронд зөрчилдөөн үүсдэг.. Цоохор ирвэсийн уламжлалт идэштэжээлийх нь тоо багассанаар мал сүрэг рүү дайрах болсон ба харин малчид өөрсдийн малыг хамгаалахын тулд цоохор ирвэсийг агнаж байна.

Монгол улсын уул уурхайн салбарыг дэмжих автоболон төмөр зам гэх мэт дэд бүтцийн хөгжил ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монголын өмнөд болон баруун бүсэд барьж буй автоболон төмөр зам нь цоохор ирвэс, түүний идиштэжээлийн экосистемийг хэсэгчлэн хувааж байна. 

Монголын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Мөнхцог хэлэхдээ, “Монгол болон Төв Азийн өндөр уулын экосистемийн тэргүүн араатан болох цоохор ирвэс нь бусад нэн ховордсон амьтад болон тэдгээрийн амьдрах орчныг багтаасан бүсийн гол төлөөлөл болж байгаа юм”.

Орос улсын цоохор ирвэсийн тоо толгойг дахин сэргээх, Хятад улсын цоохор ирвэсийн генийн урсгалыг хадгалахын тулд Монгол улсын цоохор ирвэсийн тоог хамгаалж, хадгалах нь маш их ач холбогдолтой юм.


" Энэхүү нэн ховордсон амьтад болон түүний орчинг хамгаалан авч үлдэх нь экосистемийг тогтвортой зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох үүгээрээ дэлхийн хүн амын ¼-т цэвэр үс бий болгоно гэсэн үг юм. "

Карлос Дрьюс

Олон улсын Дэлхийн байгаль хамгаалах сангийн Дэлхийн амьтдын хөтөлбөрийн Захирал

Цоохор ирвэсийг хамгаалах үндэсний хөтөлбөр

Монголын байгалийг хамгаалах холбоо болон Ирвэсхамгаалах сан  хамтран 1994 онд  Монгол улсын цоохор ирвэсийг хамгаалах анхны хөтөлбөрийг эхлүүлсэн.

Цоохор ирвэсийг хамгаалах хөдөлгөөн Монгол улсад сүүлийн 20 жил үргэлжилж байгаа бөгөөд дараах чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна:

  • Цоохор ирвэс болон түүний идэштэжээлийн бодлого, байгаль хамгааллын хөтөлбөр болон амьдрах орчны хамгаалалт 
  • Цоохор ирвэс болон түүний идэштэжээлийн төрөлд судалгаа, шинжилгээ хийж, хяналт тавих
  • Цоохор ирвэсийн тархац нутагт байгаль орчны боловсролын хөтөлбөрийг зохион байгуулах
  • Цоохор ирвэсийн бүсийн засаглалыг чангатгаж, орон нутагт байгаль хамгаалагч байгууллагуудыг бий болгож оролцуулах
  • Зэрлэг амьтдын хамгаалалттай орчинд тогтмол хяналт тавьж, харуул хийх, хулгайн ангийн эсрэг тэмцэгч баг болон сайн дурын байцаагчийг ажиллуулах
  • Цоохор ирвэс болон зэрлэг амьтдыг хулгайлахаас хэрхэн сэргийлэх талаархи сургалтыг хууль хэрэгжүүлэгч агентлагуудад хийх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх

Монгол Улс дахь шинэлэг санаачлага

Баруун Монголын Ямаатын хөндийд амьдардаг Сайнбилэг бусад нөхөрлөлийн  гишүүд зэрлэг амьтдыг агнаж байсныг эргэн дурсаж байсан ба тэрээр 2004 онд Цоохор ирвэс Интерпрайз-ын гар урлалын хөтөлбөрт нэгдсэн юм.

Тус хөтөлбөр нь малчид өөрсдийн гараар хийсэн гар урлалыг дотоод, гадаадын зах зээл дээр гаргаж борлуулах боломжийг олгодог бөгөөд борлуулалтын ашгийг малчидад шууд эргүүлэн өгдөг юм. Үүний үр дүнд малчид цоохор ирвэс болон тэдний идэшийг агнаж, устгахгүй гэдгээ амлаж, хулгайн ангаас хамгаалдаг.

Сайнбилэг хөтөлбөрөөр олсон мөнгөө хуримтлуулж мөн өөрийн хөрш айлуудыг хөтөлбөрт хамрагдахыг ятгажээ. Сайнбилэг хэлэхдээ, “Сүүлийн үед хулгайн ан огт гараагүй гэж тайлагнаж байгаадаа маш их бахархалтай байна”.

Одоогоор, Монгол улсын цоохор ирвэсийн оршиж байгаа 7 аймагт амьдарч буй 400 гаруй малчин өрх тус хөтөлбөрт хамрагдсан байна. “Хүн орлогын хоёрдогч эх үүсвэртэй байхад, цоохор ирвэсийг борлуулах зорилгоор агнах эсвэл мал идсэний улмаас цоохор ирвэсийг устгах шалтгаан үүсэхгүй байх болно.” гэж Цоохор ирвэс Итгэлийн Монгол дахь Хөтөлбөр хариуцсан Захирал Агваанцэрэнгийн Баяржаргал хэлэв.

Гар урлалын хөтөлбөрөөс гадна дараахь туршлагууд нь үр дүнгээ үзүүлсэн бөгөөд урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой юм:

  • 1990-ээд оноос хойш цоохор ирвэсийн нутагшил байж болох олон газар нутгийг тусгай хамгаалалтад авсан. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалттай 20 газарт цоохор ирвэс оршиж байна.
  • Монгол, Орос 2 улсын хилийн дагуу цоохор ирвэсийн нутагт хоёр Дархан цаазат газрыг байгуулсан.
  • Цоохор ирвэсийн нутагт тогтмол хяналт тавьж байх агентлаг хоорондын хулгайн ангийн эсрэг тэмцэх 2 багыг Монголын баруун бүст байгуулсан. Үүний үр дүнд баруун 5 аймагт хулгайн ан эрс буурсан. 

Api
Api

Welcome