Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ НОМТОЙ ХАМТ БҮТЭЭХ

2013.9.19



ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Дэлхийн банкнаас дэмжсэн төслийн хүрээнд Монгол улсын хөдөө орон нутгийн 383 дунд сургуулийн анги бүрд номын сан байгуулсан
  • Хөтөлбөрт ном унших аргачлалыг нэвтрүүлснээр бага ангийн боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсан
  • Боловсролын салбарыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийснээр хүүхэд залуучууд ур чадвартай болж тогтвортой өргөн хүрээг хамарсан эдийн засгийг төрөлжүүлнэ

Байгалийн асар их эрдэс баялагыг нээснээр, Монгол улсын эдийн засаг түүхэндээ байгаагүй хурдацтай өссөн – ба хөдөөгийн боловсрол энэхүү өсөлттэй мөр зэрэгцэж, шинээр гарч байгаа сорилтуудыг даван туулахын тулд хүүхдүүдэд ном унших чадвар эзэмшүүлэхийг зорьж байна. 

1990-ээд онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш хориод жилийн хугацаанд хөдөөгийн сургуулийн хамрах хүрээ хурдацтай буурч, сайн чанарын сургалтын материал хомс болсон байжээ. 

Монгол улсын Засгийн газар боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор олон тооны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ба тухайлбал Дэлхийн Банкны дэмжлэг бүхий Хөдөөгийн боловсролын Хөгжил \ХБХ\ төсөл \2006-2013\ бөгөөд IDA-н 5 сая долларын тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн ба Монгол улсын бага сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлэх зорилго агуулсан. 

Хөдөөгийн сургуулиудад хүрч ажиллах 

2006 оноос өмнө Монгол улсын хөдөөгийн сургуулиудад ном бараг байсангүй. 

Үүнийг засаж залруулахын тулд, ХБХ-н хүрээнд Монголын хөдөөгийн бага сургуулиудад  ангийн номын сан байгуулахад нь туслаж ирсэн. 

Мөрөн сумын бага сургуулийн багш Н. Энхпүрэв, номтой болсоноор сурагчдийн ном унших хүслийг бэхжүүлж өглөө гэж ярьж байна. 

“Ном унших дургүй байсан хүүхэд өнөөдөр номын санд суугаад ном унших дадлыг төлөвшүүлээд байна” гэж тэрээр хэлсэн. 

Номын санд сууж ном уншсаны дараа, уншсан номоо багш нартаа, ангийн хүүхдүүддээ, эцэг эхдээ ярьж өгч байна. Үүнийгээ хялбарчилахын тулд, хүүхдүүд өөрсдийн “бяцхан ном”-ыг хийж байна. 

4 дүгээр ангийн сурагч Баатардорж хичээлийн дараа гэртээ ирээд өөрийн бүтээсэн бяцхан номыг гарган ирж, аавдаа уншиж өгч байна. 

Яваандаа, Баатардорж өөрийн амьдралын тухай өгүүллэгийн “зохиогч” нь болж чадсан.

“Энэ бол би хонио хариулж явна. Энэ бол чулуугаар миний барьсан гэр байна” гэж уншиж байна. 

Номын санд байгаа номууд дотор орон нутгийн соёлын тухай ном байгаа нь хүүхдүүдийг Монгол соёлын өвтэй танилцуулахад дөхөм болж байна. 

Зөвхөн ангидаа биш, гэртээ ном аваачин уншиж, гэр бүлийхэнтэйгаа уншсан зүйлээ хуваалцахад нь туслах зорилгоор “номын богц” аргыг ХБХ төсөл мөн нэвтрүүлсэн. Нэг богц номыг уншиж дуусаад хүүхэд номыг номын санд буцааж, оронд нь богцондоо шинэ номуудыг авдаг. 

Төслийн үр дүнд, айл өрхүүд илүү олон ном худалдан авдаг болсон. 

“Монгол нь Энэтхэгийн газар нутгийн бараг тэн хагастай тэнцэх газар нутагтай бөгөөд хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс юм” гэж Дэлхийн Банкны дэмжлэгт төслийн удирдагч Пратек Тандон хэлж байна. “Шуудангаар ном худалдан авах боломжийг хүй хамтлагт олгохын тулд ваучерийн тогтолцоог төслийн хүрээнд нэвтрүүлсэн нь дөхөм болж байна”. 

Энэхүү хөтөлбөр нь олны дунд тэр дороо түгээж, Монголын хөдөө орон нутагт хориод жил нүүрлэж байсан унших материалын өлсгөлөнг зогсоож чадсан.


" Ном унших дургүй байсан хүүхэд өнөөдөр номын санд суугаад ном унших дадлыг төлөвшүүлээд байна. "

Н. Энхпүрэв

Мөрөн сумын бага сургуулийн багш

Унших арга барилыг өөрчлөхийг сургасан

Номыг хүртээмжтэй болгохын зэрэгцээ, ХБХ төслийн хүрээнд багш нарт зориулсан сургалтыг эдгээр номыг хэрхэн ашиглах болон хичээлийн програмтай хэрхэн уялдуулах талаар зохион явуулсан. 

Одоо бол ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан байрлуулж, багш нар сурагчдийн өмнө зогсож хичээл заадаг уламжлалт арга барилыг өөрчлөн, багш нар ширээнүүдийн дундуур явж, сурагчидтай хамтран ажилладаг болоод байна. Энэ арга барил нь санаа бодлоо харилцан хуваалцаж, хувь сурагч үзэл бодлоо ангидаа илэрхийлэх боломжийг бий болгосон. 

“Өмнө бид нар босоод ангидаа чөлөөтэй явж чаддаггүй байсан. Хичээл уйтгартай байсан” гэж  Дадал сумын бага сургуулийн 3 дугаар ангийн сурагч Жаламжав ярьж байна. “Одоо бол бид нар чөлөөтэй хөдөлж, хойшоо, урагшаа эргэн ярьдаг болсон. Даалгаврыг бид хамтран гүйцэтгэдэг болсон. Надад энэ байдал таалагдаж байна”. 

Хүүхдүүдийн унших чадварыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд “том номууд” аргыг нэвтрүүлсэн. Энэхүү “том номуудыг” багш, сурагчид номын санд байгаа номуудад тулгуурлан хамтран бичсэн ба номын сүүлчийн хуудсанд асуултын том тэмдэгтэйгээр нээлттэй орхиж, сурагчдын оролцоотойгоор төгсгөлийг бичихээр үлдээсэн. 

“Эдгээр том номыг хийсний дараа, сурагчид над дээр ирж, багш аа, би номын төгсгөлийг өөрөөр хийхээр хийсэн гэж сурагчид маань байнга хэлдэг болсон” гэж Мөрөн сумын бага сургуулийн багш Д. Пүрэвжаргал ярьж байна. 

Сурагчдын унших чадварыг хичээлийн программтай уялдуулж өгсөнөөр бага сургуулийн боловсролын чанарыг сайжруулахад тус дөхөм болсон. 

“Авьяас чадвар ерөнхийдөө сайжирч байгааг багш нар илтгэж байна. Сурагчид зөв бичгийн алдаа бага гаргадаг болсон. Өөрсдийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх болсон” гэж Монголын ХБХ төслийн зохицуулагч Д. Хишигбуян ярьж байна. 

Сургалтын энэ арга барил нь үнэхээр түгээмэл болж, Монгол улсын багш нарыг бэлтгэх коллежийн оюутнууд ХБХ сургалтын аргачилалд сургуулиа төгсөхөөс өмнө суралцдаг болсон. 

Хот суурин газрын сургуулиудад нэвтэрүүлэх 

 Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа орнуудын нэг болох Монгол улсын ирээдүйд хүүхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Ирээдүйд Монгол улсын боловсролын тогтолцоог боловсронгуй болгох талаар хүчин чармайлт гаргасаар байна. 

“Хөдөө орон нутгийн сургуулиудад гарсан амжилт үнэхээр гайхалтай байсан учир үүнийг хот суурин газрын сургуулиудад яг тийм номын сан, арга барилыг нэвтрүүлэхээр засгийн газар шийдвэрлэсэн” гэж Монгол улсын Боловсролын сайд Л. Гантөмөр цохон тэмдэглэсэн. 

2013 оны ХБХ төслийн хэрэгжилтийн байдал

  • Монгол улсын 21 аймгийн 383 сургуулийн 3560 анги тус бүр 160 ном хүлээн авсан
  • 4549 багш ХБХ аргад суралцсан
  • 130,000  сурагч энэхүү ангийн номын санг ашигласан
  • 200,000 бяцхан номыг багш, сурагчид хийсэн
  • 10,000 том номыг хийж, ангид хичээлд ашигласан.


Api
Api

Welcome