Монголын 2,8 сая хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь уудам тал нутагтаа сарлаг, үхэр, адуу, хонь, ямаа болон тэмээн сүргээ маллаж уламжлалт гэртээ амьдарч байна. Энэ бол хэдэн зуун жилийн турш хадгалагдаж ирсэн энгийн амьдарлын хэв маяг. Саяхан хүртэл цахилгаангүй амьдарч байсан.
100000 гаруй малчин өрхийн амьдрал нь бие даасан нарны цахилгаан үүсгүүрийн ачаар өөрчлөгдөж одоо тэд нар гэрэл асаах, гар утсаа цэнэглэх болон телевизор, радио болон бусад жижиг цахилгаан хэрэгсэл ажиллуулах цахилгаантай болсон.
Монголын засгийн газрын Дэлхийн Банк болон Нидерланд улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шугамаар малчид нарны эрчим хүчний эх үүсвэртэй болсон юм. "100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн ачаар малчдын 70 гаруй хувь болох хагас сая гаруй эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд орчин үеийн цахилгаан хэрэглэх боломжтой болоод байна.
"Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчин ахуйдаа лаа болон дэнлүү хэрэглэж байсан. Тэр үеийн амьдралыг өнөөдөртэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна. Би хувьдаа орон нутгийн болон хотын амьдралын чанар ойролцоо болсон гэдэгт итгэж байна” гэж малчин Хандын Баатар ярьсан.
Өнөөдөр айлууд оройн цагаар гэрлээ асааж амарч, хамтдаа цагаа өнгөрүүлэх боломжтой болоод байна. Хүүхдүүд хичээлээ хийх болон телевизор үзэж юм сурах боломжтой. Малчин радио болон телевизэрээр цаг агаарын агаарын мэдээ сонсож байгаа нь малаа маллахад нэмэр болж байна. Тэд мөн гар утсаар ноос, ноолуурын зах зээлийн үнийг мэдэж авч байна.
Хөтөлбөрийн шугамаар малчин ахуйн амьдралд тохирсон зөөврийн нарны системийг нийлүүлсэн юм. Малчид нүүх үед үүнийг угсрах болон салгахад хялбар байдаг. Төслийн хүрээнд тэнцвэртэй үнийн бодлого хэрэгжүүлсэн юм. Нарны зай авсан малчид үнийн дүнгийн талтай нь тэнцэх мөнгөн дэмжлэг авсан юм. Энэ нь борлуулалтыг өсгөхөөс гадна малчдад системийг худалдаж авах боломжийн үнэтэй болгосон юм.