“ТҮҮХИЙГ ХАМТАА БҮТЭЭЕ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН
Монгол улс 1991 оны 2-р сард Дэлхийн Банкны гишүүн орон болсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банкнаас Монгол Улсад нийт 1.28 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтийг олгож, улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.
Дэлхийн Банк Групп, Монгол Улс хоорондын түншлэлийн 30 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааны түүхийг бичилцсэн мөн өдгөө бичилцэж буй түншүүд, төсөл хэрэгжүүлэгч, төслийн үр шим хүртэгчид зэрэг бүхий л хамтран зүтгэгч та бүхнийг бидний түншлэлийн баялаг түүхийг гэрэл зургаар хүүрнэх санаачилгад нэгдэхийг урьж байна.
Дэлхийн Банк, Монгол Улсын түншлэл Таны хувьд ямар утга учиртай вэ? Хамтын ажиллагааны хугацаанд гарсан ямар үр дүнгүүдийг та харсан эсвэл хувь нэмрээ оруулсан бэ? Гэрэл зургаар дамжуулан бидэнтэй хуваалцаарай.