Хосе Луис Диаз Санчез нь Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ахлах эдийн засагчаар ажилладаг.
Перу улсын иргэн тэрээр Дэлхийн Банк болон Олон Улсын Валютын Сангийн Ойрх Дорнод ба Хойд Африк, Саб-Сахарын Африк болон Зүүн Ази, Номхон Далайн бүсүүдэд 12 жил ажилласан туршлагатай. Хосе Луис нь энэ хугацаанд макро эдийн засаг, төсвийн шинжилгээний чиглэлээр голчлон ажиллаж байна.
Хосе Луис 2016 онд Дэлхийн Банкны Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрт хамрагдаж байв. Тэрээр Парисын Сорбоны их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэргээ хамгаалсан бөгөөд олон улсын сэтгүүлүүдэд макро эдийн засаг, төсвийн асуудлуудын чиглэлээр хэд хэдэн судалгааны ажил хэвлүүлсэн.